Thursday, December 18, 2008

Дуучин Ц.Мөнхбат: 17 настайдаа үерхэж байсан охинтойгоо анх дотно харьцаанд орж байсан

Уншигч та бүхэнтэйгээ “Та заавал хариулаарай” шинэ булангаараа уулзаж байгаадаа баяртай байна. Энэхүү булангийн маань хамгийн анхны зочноор дуучин Ц.Мөнхбат уригдан оролцлоо. Мөнхбатын хувьд бүх зүйлээ нуулгүй ярьсан. Энэ дашрамд илэн далангүй байсанд нь “баярлалаа” гэж хэлье! Та дараагийн дугаарт хэнийг оруулмаар байгаагаа 96701180 утсанд хандан илгээнэ үү? Дараагийн дугаараар уулзацгаая!


Юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе! “Та заавал хариулаарай” буланд маань нуулгүй бүх юмаа ярина шүү!
Тэгнээ. Амлая.

Таны e-mail хаяг?
singer_mugi@yahoo.com
Хамгийн сүүлд хэзээ бааранд орсон бэ?

Ая зохиогч Балхжав ахын тоглолтын дараа буюу 2008.10.28-нд Metropolice-д орсон.
Хэнтэй цуг орсон бэ? Өөрөө хэдэн төгрөг гаргасан бэ?
Тэр үед Хятадын шоу менежер Дабу гэдэг залуу ирээд манай нийт урлагийнхнийг урьсан. Тийм болохоор надад мөнгө гаргах шаардлага байгаагүй.

Нийтийн унаанд хамгийн сүүлд хэзээ суусан бэ?
Бараг 9-н жилийн өмнө сууж байсан. Тэрнээс хойш суугаагүй.

Охидуудын хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ?
Нүд

Яагаад?
Хүний нүдийг нь хараад ямар хүн болох нь мэдэгддэгщ дээ.

Дууны үг, аяаа хэдээр худалдаж авдаг вэ?
Ер нь нэг их худалдаж авдаггүй. Гурван дууны үгийг л худалдаж авч байсан. Хоёр дууны үгийг 100.000 төгрөгөр, нэг дууны үгийг 150.000 төгрөгөөр авч байсан. Дууны аяны хувьд Балхаа ах маань надад зүгээр өгдөг.

Өөрөө зочид буудлуудаар хэр их үйлчлүүлдэг вэ?
Тэгэх шаардлага надад байдаггүй. Саяхан манай гадаад найз ирээд энд түр зуур “Бишрэлт” гэдэг зочид буудалд байрлаж байсан. Найзыгаа эргэж орой очоод хэдэн цуг л байж байгаад буцаад явсан. Ер нь иймэрхүү тохиолдлоор явах шаардлага хааяа л тохиолддог.

Үерхэж байсан охиндоо дотно харьцаанд орох санал тавьж байсан уу?
/Инээв/ Тийм санал тавьж байсан. Мэдээж хайртай хосууд юм чинь секс хийх асуудал байх нь зүйтэй байх гэж боддог.

Хэдэн настайдаа хэдэн охинд тийм санал тавьж байсан бэ? Тэгээд зөвшөөрсөн үү?
17 настайдаа, 21 настайдаа үерхэж байсан охиндоо дотно харьцаанд орох санал тавихад зөвшөөрч байсан.

Айлын охин жирэмсэн болгож байв уу?
/инээв/ Үгүй.

Өөртөө таалагдсан хүнээ өөрийн болгон авч чадах уу?
Чадна гэж 100% итгэлтэй байна.

Татдаг тамхи, уудаг архиа нэрлээч?
Би тийм их тамхи татаад байдаггүй л дээ. Нэг хайрцаг тамхийг долоо хоног татдаг. Парламент татдаг. Архийг ч гэсэн тохирсон үед тааруулж хэрэглэдэг. Хэрвээ хэрэглэхээр бол үндэснийхээ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг.

Өөрийн чинь хувьд байнга үйлчлүүлдэг газар?
XIII хороололд байдаг “Ляньхө” гэдэг хятад хоолны газраар байнга үйлчлүүлдэг. Ерөнхийдөө солонгос, хятад хоолонд их дуртай.

Өөрийн чинь биенд байгаа хамгийн нандин зүйлээ хэлээч!
Ухаан

Яавал царай муутай харагддаг вэ?
Би угаасаа царай муутай

Машинтайгаа явж байгаад осол гаргаж байсан уу?
Осол гаргаж байсан.

Хөөх тийм үү, Хэзээ?
2006 онд Зайсангийн гүүрний тэнд явж байгаад нэг шон мөргөж байсан. /Инээв/

Ингэхэд машинаа хэзээ, хэдэн доллараар авч байсан бэ?
2005 оны зун худалдаж авч байсан. Хаанаас авснаа марчихжээ. 12000 доллараар худалдаж авсан. ISUZU маркийн машинтай.

Хайртай хүн чинь араар чинь тавибал яах вэ?
Бушуухан л салах арга хэмжээ авна даа.

Хамгийн үнэтэй авч байсан хувцас мөн хамгийн хямдхан авч байсан хувцас?
Бүр мартчихжээ. Санаад байхад… Ер нь пүүзээ л үнэтэй авдаг. 200.000-300.000 төгрөгөөр авдаг. Харин оймсоо хямдхан авдаг.

Хэдэн хүүхэдтэй болно гэж төлөвлөж байна вэ?
/Инээв/ Гурван хүүхэдтэй болно гэж боддог ш дээ.

Хэдэн төгрөгөөр дуулдаг вэ?
Тухайн үеийн байдлаасаа шалтгаална. Ихэнхдээ 500.000-р хоёр дуу дуулдаг.

Үүрээ та хоёр хэсэг цуг дуулдаг байсан ш дээ. Хайр сэтгэлийн холбоотой байсан уу?
Үгүй

Үнсэлцэж байсан уу?
Үгүй

Нөхөртэй, хүүхэдтэй хүний нууц амраг болж байсан уу?
Надад тиймэрхүү санал ирэх тохиолдол их гардаг. Тэр бүгдийг би хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийгөө ойлгуулж хэлээд, нөхөр, хүүхдээ хүндлээд сайхан амьдраарай гэж хэлдэг. Иймэрхүү байдлыг эсэргүүцдэгээ дахин хэлмээр байна.

Эх сурвалж: Хонгорзул


0 comments:

Blog: http://soyomboo.blogspot.com
Холбоо барих by Soyomboblog@gmail.com

Visionary WordPress Theme by Justin Tadlock Powered by Blogger, state-of-the-art semantic personal publishing platform