Орон нутгийн сонгуулийн дуу дуулиан намжиж амжаагүй байхад л ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа аль хэдийнэ эхэлжээ. Чухам хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэж ядан цөхөрч буй МАХН-ын бүлэглэл, фракцуудын тэмцэлдээн ид хүчээ авч Ардчилсан нам л гэхэд Э.Бат-Үүл мэтийн харьж яваа улс төрчид өөрийнхөө нэрийг олонд зарласнаар барагтайхан шоу маягийн тоглолтыг үзүүлж байна.Тэгвэл Ерөнхийлөгийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий хоёр субъект байгаагийн нэг нь Иргэний Зориг нам чухам хэнийг нэр дэвшүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Бүрэн эрх нь баталгаажаагүй Ногоон намын хувьд тус сонгуульд оролцох эсэх нь 25-р тойргийн асуудлыг шийдвэрлэсний дараа л яригдах асуудал. Иргэний Зориг намыг С.Баярын халаасны нам болсон гэдэг яриа бий. Уг нь энэ нам АН-аас угшилтай. Хэрэвээ Иргэний Зориг нам АН-аас нэр дэвшигчийг дэмжиж оролцвол сонгуулийн хувь заяаг эргүүлэх магадлал өндөр. Харамсалтай нь тус намын дарга С.Оюуныг тойрон хүрээлэгчид нь ирээдүйн ерөнхийлөгч хэмээн итгүүлж чадсанаар сонирхолтой тоглолтыг үзүүлэх> магадлалтай боллоо.Нэг талаас түүнийг С.Баяр шахаж нөгөө талаас шадар хүн гэгддэг Ц.Ганхуяг нь баадуудаж байгаа гэнэ. Эхнийх нь АН-ын саналыг хуваах Ху намын төлөвлөгөө, удаах нь аз нь таараад Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол нөхөн сонгуулиар оронд нь суух төдийгүй намын дарга болох гэсэн Ц.Ганхуягийн дэвшүүлэн зайлуулах гэсэн санаархал.ед албан тушаалд хэт дурлах болсон С.Оюун хатагтайн оюуныг самууруулж орхисон гэнэ шүү. Тэгээд ч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Хиллари Клинтон нэр дэвшин өрсөлдөж байсан нь ийн манай хүнд нөлөөлсөэ байх талтай
Эх сурвалж: Маш нууц


0 comments:
Post a Comment