Thursday, December 18, 2008

С.Батболд: Монголын тєр гадаадад байгаа иргэддээ 300 сая тєгрєгийн тусламж vзvvлнэ

Монгол Улсаас гадаад орнуудад суугаа дипломат тєлєєлєгчийн газрын тэргvvн нар єчигдєр Гадаад харилцааны яаманд зєвлєлдєв. Элчин сайд, байнгын тєлєєлєгч, ерєнхий консул гээд нийт 30 гаруй тєлєєлєгч хvрэлцэн иржээ. Зєвлєлгєєнийг нээж Ерєнхий сайд С.Баяр vг хэлсэн юм. Тэрбээр "Тєрийн мэргэн мэлмий, хурц сонор нь болсон та бvхэнтэй Монгол Улсын хєгжлийн эгзэгтэй, эмзэг цаг мєчид уулзаж байна. Бидэнд хєгжих боломжийн зэрэгцээ амаргvй сорилт тулгараад байгаа энэ vед гадаад бодлогын арга хэрэгсэл, дипломатчийн овжин ухаанаа дайчлан ажиллах хувь нэмрээ оруулах нь чухал" хэмээн онцолж байлаа. Зєвлєлгєєний vеэр Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишvун С.Батболдтой ярилцсан юм.

-Зєвлєлгєєнєєр ямар асуудлыг хєндєж ярилцаж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд нєлєєлєх гадаад хvчин зvйлс, тэдгээрийг хєгжлийн зорилтдоо хэрхэн нийцvvлж, vр єгєєжтэй ашиглаж болох вэ гэдэг сэдвийг онцолж ярьж байна. Монгол Улсын гадаад бодлогын vзэл баримтлалыг 1994 онд баталсан. Энэхvv vзэл баримтлал нь єнєєдєр ч ач холбогдлоо алдаагvй бодитойгоор хэрэгжиж байгаа гадаад бодлогын суурь баримт бичиг юм. Гэхдээ єнгєрсєн 15 жилийн хугацаанд манай гадаад орчин, олон улсын нєхцєл байдал, даяаршлын vйл ажиллагаа тэр тусмаа гадаад харилцаа бидний хэрэглэж байгаа шинэ томъёоллуудаар єргєжиж, єєрчлєгдєж байна. Бид гурав дахь хєрш гэдэг шинэ томьёолол, шинэ vзэл баримтлалтай боллоо. Стратегийн тvнш орнуудаа бvх улс орны харилцааны тvвшингээс хамаарч тодорхойлж байна. Тиймээс гадаад бодлогын vзэл баримтлалдаа ч шинэчлэлт хийх хэрэгтэй боллоо. Эдгээр тулгуур vзэл баримтлалд тусгасан зорилтыг хэрэгжvvлэхийн тулд бvгдээрээ хэлэлцэх нь зvйтэй гэж vзсэн.

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах талаар хэрхэн ажиллахаар тєлєвлєв?
-Гадаадад байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, дэмжлэг vзvvлэх, ажиллаж амьдрах, сурах тєдийгvй эх орондоо эргэж ирэх нєхцєл бvрдvvлэх, Vндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон иргэний эрх vvргээ биелvvлэхтэй нь холбогдсон ямар дэмжлэг vзvvлж болох талаар нухацтай ярилцаж байна. Засгийн газрын шийдвэрээр "Иргэдэд туслах сан'' байгуулсан. Монголын тєрєєс гадаадад байгаа иргэддээ туслах сангийн эхний тєсвийг 300 сая тєгрєгєєр батлуулсан. Мэдээж хангалттай хєрєнгє биш боловч чухаг ажил учраас шуурхай эхлvvлэхээр ажиллаж байна.

Эх Сурвалж : Монголын мэдээ

0 comments:

Blog: http://soyomboo.blogspot.com
Холбоо барих by Soyomboblog@gmail.com

Visionary WordPress Theme by Justin Tadlock Powered by Blogger, state-of-the-art semantic personal publishing platform