Thursday, December 18, 2008

Баярын vдшийг чимэх оддын гоёл

Цасан угалз наадуулсан мєнгєн vдэш, шинэ жилийн баяр айсуй. Хуучин оноо vдэж, шинэ оноо угтах баярт мєч хоног хоногоор ойртож байгаа учраас гоёл зvvсгэлээ яаран зэхсэн бvсгvйчvvд олон бий. Тэгвэл энэ vеэр баяр ёслолын урилга заллагад дарагдаж, гэртээ ч орох завгvй ажилладаг урлагийнхан маань ямархуу загварын дэгжин даашинзаар гоёж, фенvvдийнхээ нvдийг хужирлах бол гэдэг нь бас л сонин. Ингээд олны танил, уран бvтээлч бvсгvйчvvд шинэ жилийн баярт зориулж ямар гоёлын даашинз сонгосныг сонирхуулья.

Гавьяат жvжигчин, дуучин Т.Ариунаа:
Удахгvй болох тоглолтдоо бэлтгээд юун гоёлын даашинз сонгох манатай. Єдєр шєнєгvй ажиллаад зав муутай л явна даа. Тэгээд ч манай рок попынхон нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, шинэ жилийн баяраа тэмдэглэх биш. Яахав, урилгаар очих ганц нэг газрууд бий, гоё байхгvй бол болохгvй шvv дээ. Гэхдээ гоёлын даашинз авах гээд дэлгvvр хэсэх юмуу захиалгаар хийлгэх талаар бодож амжаагvй л байна. Хэрэв шаардлагатай бол Англи, Италиас худалдаж авсан гоёлын даашинзуудаа ємсєнє дєє. Миний хувцасны шvvгээнд олон тєрлийн гоёлын даашинз болохоор бусад хvvхнvvд шиг гоёл зvvсгэлийн асуудалд санаа зовох юм алга.

Улсын драмын эрдмийн театрын жvжигчин Т.Хулан:
-Театрын шинэ жил 29-нд болох учраас гоёлын даашинзаа сонгох гэж нэг их яарахгvй л явна. Гэхдээ сонгодог бус орчин vеийн загвартай богино даашинз худалдаж авах болов уу. Єнгєний хувьд, янз бvр л байдаг шvv дээ. Бор, саарал юмуу бараандуу єнгєтэй биш л бол ямар ч даашинз гоё харагдана. Аль болох тод єнгєтэй, бариу загварын даашинз баярын уур амьсгалд яг тохирох байх.

Дуучин Б.Баярцэцэг:
-Гоёлын даашинзаа хэдийнэ сонгочихсон. "Karen Muller" брэндийн "Organza" загварын ягаан єнгєтэй богино даашинз, "Rokko Barutto" брэндийн хvрэм худалдаж авлаа. Баяр ёслол, тоглолт шоу, арга хэмжээнд ємсєх даашинзуудаа интернэтээр захиалан худалдаж авах юмуу захиалгаар хийлгэдэг. Сvvлийн vед "Хайрын хурим" салоноор vйлчлvvлэх болсон. Тэднийх их гоё загварын даашинз урладаг юм билээ.

Альтернатив дуучин Х.Отгоо:
-Хоёр ч даашинз худалдаад авчихсан. Нэг нь хар єнгєтэй, пластик чимэглэлээр дvvрэн богино загварын даашинз. Харин нєгєєх нь ягаан єнгєтэй даруухан гоёл л доо. Надад бусдаас содон, онцгой загварын даашинз ємсєх сонирхол байдаггvй юмаа. Нийтлэг загварын энгийн даашинз л сонгох дуртай. Vvнээс гадна шинэ дууныхаа клипний зураг авалтад зориулж хос сарафанчик захиалгаар хийлгэсэн юм байна. Гоёлын даашинзаа солиод тvvнийг ємсєх ч юм билvv, хэн мэдэхэв.

Гоц авьяастан, зураач Л.Єнєрчимэг:
-"Versaci" фирмийн сонгодог загварын алтан шаргал єнгєтэй даашинз худалдаж авлаа. Vvний зэрэгцээ, "Talst fashion shop''-ынхон миний стиль имижийг тодорхойлох болсон учир тэндээс ягаан єнгєтэй гоёлын даашинз сонгосон. Даашинзууд маань бие барьсан, загасан хэлбэртэй. Гялалзсан материалаар хийсэн болохоор баярын vдэш хамгийн гоё харагдах болов уу.

“Єнгєт инээд” энтертайментийн жvжигчин, СТА С.Єлзийхvv:
-Манай шинэ жилийн баяр 9-нд эхэлчихсэн шvv дээ. Энд тэндхийн байгууллагад очиж баярын арга хэмжээг нь хєтлєх, шоу тоглолт хийх, МVОНТВ-ийн "Баярын мишээл" нэвтрvvлэгт оролцох гээд л хэд хэдэн тєрлийн даашинз худалдаж авахгvй бол хэцvvднэ. Тийм ч жижигхэн биетэй биш болохоор єєртєє зохицсон гоёлын даашинз олох гэж хэрэндээ л зvдэрнэ. Ингээд "Talst fashion shop"-ooc хар, цагаан єнгєтэй хоёр даашинз худалдаж авлаа. Бас хамтлагийн маань оёдолчин надад шаргал єнгєтэй гоё даашинз хийж єгсєн. Яагаад ч юм бэ, цайвар ягаан юмуу шаргал саарал гэх мэт завсрын єнгє гоё санагдаад байдаг юм. Загварын хувьд, ихэвчлэн урт хормойтой, бариу загварын даашинзаар гоёхыг хичээдэг. Харин сая МVОНТВ-ийн "Баярын мишээл" нэвтрvvлэгт оролцохдоо богино хормойтой даашинз ємссєн шvv.

Соёлын тэргvvний ажилтан, дуучин С.Сэрчмаа:
-"Mary Keller" фирмийн сонгодог загвартай гоёлын даашинз худалдаж авсан. Энэ жил урт хормойтой, босоо хуниастай гоёлын даашинз моодонд орж байгаа шvv дээ. Минийх яг тийм загвартай. Уран бvтээлийн хувьд, "Хайрын цас" дуугаа саяхан бэлэн болголоо. Тэгэхлээр баярын vдэш чамин даашинз, шинэ дуугаараа гоёно гэж бодож байгаа.

"Гурван охин" хамтлагийн дуучин Г.Анхаа:
-"UBS music awards" наадмаас хоёр ч шагнал гардсан учраас "Урлах эрдэм" дэд сургуулийн дизайнерууд бидэнд євєрмєц бэлэг єгсєн шvv. Нуруу ил гарсан, богино хормойтой, гурван єєр єнгийн гоёлын даашинз бэлгэнд аваад маш их баярласан. Даашинзууд маань пластик чимэглэл ихтэй болохоор дэндvv чамин. Єнгєрсєн жилийн баяраар бид гурав торон материалаар урласан, бариу загварын урт хормойтой даашинз ємсч байсан. Энэ удаад нуруу ил гарсан богино даашинзаа ємсєєд зузаан ултай єндєр єсгийтєєр гоёх санаатай явна.

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука:
-Хамтлагийнхан маань энэ жил "Урлах эрдэм" дээд сургуулийн дизайнеруудын бvтээсэн гоёлын даашинзаар гангарна. "Kokteily Dress" загварын богино хормойтой, бараан єнгєтэй дэгжин даашинз бий. Єєр ямар нэгэн даашинз сонгох талаар бодсон юм алга.

0 comments:

Blog: http://soyomboo.blogspot.com
Холбоо барих by Soyomboblog@gmail.com

Visionary WordPress Theme by Justin Tadlock Powered by Blogger, state-of-the-art semantic personal publishing platform