Thursday, December 18, 2008

Мэргэжлийн сvмогийн 2008 оны онцлох vйл явдал

Японы мэргэжлийн сvмогийн тvvхэнд ємнє нь гарч байгаагvй олон сонирхолтой vйл явлал энэ жил болж єнгєрсєн. Монголчуудын шимтэн vзлэг сvмочид маань багагvй хэрэг тєвєг тарьж, хэрvvл шуугиан дэгдэн, шvvх зарга дээрээ тулав. Гэхдээ бvх зvйл тийм ч хар бараан байсангvй. Ингээд хамгийн дуулиантай vйл явдлаас тоймлон хvргэе.




Асашёорюv, Хакvхо нарын ёс бус авир
Нацv башёгийн сvvлчийн єдєр хаалтын барилдаанд боссон Асашёорюv, Хакvхо нар дэвжээн дээр ёс бус авир гаргаж, олныг цочирдуулсан билээ. Ёкозvнагийн хяналтын зєвлєлийн гишvvд энэ vйлдлийг нь "Эртний тvvхт сvмо бєхийн нэр хvндийг унагаасан тэднийг хатуу шийтгэх хэрэгтэй" гэсэн байр суурьтай байсан. Гэхдээ Сvмогийн холбооны тэргvvн Китаноvми Асашёорюvг ємєєрч, Хакvхог буруутгасан юм. Тэрээр "Нэгэнт хvч, чадлаа шавхан барилдаад дийлээгvй л бол ялагчийн ємнє хvлцэнгvй байх нь сvмогийн нэг зарчим. Энэхvv vvссэн нєхцєл байдлын бvх хариуцлагыг Хакvхо ганцаараа vvрэх ёстой" хэмээсэн юм. Энэ vйлдлээрээ хоёр аварга анх удаа хар амжилтын дансанд бvртгэгдсэн.

Асашёорюv домогт аваргуудын нэг Таканоханатай зэрэгцэв
Зvvн, баруун жигvvрийг магнайлан боссон монгол аваргууд хоёр дахь башё буюу харуд мєн л дараалан хэн давсан нь тvрvvлэх нєхцєлтэйгєєр барилдсан. Сvмогийн тvvхэнд ховор тохиодог ёкозvна цолтнууд сvvлийн єдєр ижил даваатай боссон vзэгдэл ийнхvv 2008 оны эхний хоёр тэмцээнд дараалан гарсан юм. Гэхдээ энэ башёд ёкозvна Асашёорюv 22 дахь тvрvvгээ авсан. Энэ тvрvvг авснаар тэрээр Японы домогт аваргуудын нэг Таканоханатай зэрэгцэж, бvх vеийн тvvхийн IV байрыг хуваах болсон юм.

Тоёозакvра, Магаки нарт єгсєн анхааруулга
Єнгєрсєн оны зургадугаар сард "Токицvказэ" дэвжээний залуу бєх бэлтгэлийн vеэр дарамт, зодуурыг даалгvй амиа алдсан нь сvмогийн ертєнцийг цочроосон гэхэд болно. Vvний дараахан Магаки ояката жониданд хvч vзэж буй шавиа эхний барилдаандаа ялагдчихаад ирэхэд нь бейсболын цохиураар нvд рvv нь цохиж, маргааш єглєє нь хэт их ачаалалтай бэлтгэл хийлгэж дарамталсан нь тодорхой болсон. Мєн Тоёозакvра дэвжээнийхээ жонокvчигийн бєхийг саваагаар толгой руу нь цохиж, vvний улмаас нєгєє сvмоч нь найман оёдол тавиулсан нь илэрсэн юм. Тиймээс тэдэнд сvмогийн холбооноос хатуу анхааруулга єгсєн юм.

Хакvход олон шинэ амжилт бэлэглэсэн нагоя башё
Нагояд тvрvvлж vзээгvй байсан ёкозvна Хакvхо башёгийн 13 дахь єдєр тvрvvлэх болзлоо хангасан юм. Мєн Хакvхо мэргэжлийн сvмогийн жилийн бvх тэмцээнд тvрvvлсэн арав дахь бєх болов. Єнгєрсєн жил дєнгєж мэндэлсэн охиндоо зориулж тавдугаар сарын барилдаанд уналгvй тvрvvлж байсан Хакvхо энэ удаа ч хоёр дахь хvvхдээ тєрєхийн ємнєхєн дахин тєгс амжилт vзvvлсэн нь энэ юм. Ийнхvv нагоя башё, Хакvход олон шинэ амжилт бэлэглэсэн.

Ваканохогийн худал гvтгэлэг
Сvмогийн бараг бvх барилдааны vр дvнг урьдчилан, тохиролцдог, єєрєє ч найраанд оролцож байснаа єгvvлж байсан Ваканохо єнгєрсєн арваннэгдvгээр сарын 27-нд энэ бvхэн худлаа яриа байсан хэмээн мэдэгдсэн билээ. Хар тамхи хадгалсан, хэрэглэсэн гэх хэргээр их сvмогоос хєєгдсєн тэрээр хєндлєнгийн нэгний ятгалгад орж энэ бvгдийг ярьснаа хvлээсэн юм. Мєн єєрийг нь хатгасан тэр хvнээс 2,5 сая иен авсан гэдгээ ч хvлээн зєвшєєрсєн. Тэрээр ингэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа, "Сvмогоос хєєгдсєн хvнд vед минь тэр хvн ирж vг зааж єгєєд хэрэв ингэж яривал чи удахгvй сvмодоо эргэж орно гэсэн. Энэ бvгдийг би дахин сvмод барилдахын тєлєє л хийсэн. Худал гvтгэлэг хийж, нэр хvндэд нь халдсаныхаа тєлєє бvх сvмочдоос уучлал гуйж байна" гэж байсан юм.

Китаноvми ерєнхийлєгчєєсєє мултарсан
Нэг жилийн дотор нэг ояката, гурван сvмоч тэр тусмаа цолтой бєхчvvдээ ажлаас нь халж байсан тvvх сvмод vгvй. Рохо, Хакvрозан нарыг Сvмо бєхийн холбооноос хєєж, холбооны тэргvvн Китаноvмиг огцруулсанаар энэ тvvх бий болов. Китаноvмиг ерєнхийлєгчєєс нь болиулсан ч удирдах зєвлєлд vлдээж чадсан юм. Гэвч сарын нэг сая 800 мянган иенийн цалин нь хэвээр, харин тусгай хангамж болох 50 мянган иен л vгvй болжээ. Харин элдэв асуудал шийдэхэд оролцох эрх, нєлєє нь багассан.

Их аварга Асашёорюvгийн байцаалт
Долоо хоног тутмын "Шюvкан гэндай" сэтгvvл мэргэжлийн сvмод даваа наймаалцах явдал газар авсан хэмээн нэг бус удаа нийтлэл гаргасан. Тус сэтгvvлийн нийтлэлтэй холбогдуулан Японы сvмогийн холбоо нэр нь дурдагдсан 32 хvнээс байцаалт аваад, найраа байхгvй гэсэн дvгнэлтэд хvрсэн учир сэтгvvлийн газрыг хуулийн байгууллагад шилжvvлсэн юм. Токио хотын мєрдєн байцаах газраас сvмочид болон холбооны холбогдох хvмvvсээс байцаалт авахдаа нийтлэлийн гол баатар болсон ёкозvна Асашёорюvгаас ч байцаалт авсан юм. Энэхvv байцаалтыг Японы єдєр тутмын хэвлэлvvд vг, vсгийн зєрvvгvй буулган хэвлэсэн байв. 50-иад минут vргэлжилсэн байцаалтын туршид ёкозvна Асашёорюv сvмо дахь найрааг vгvйсгэж, єєрєє ийм хэрэгт орооцолдож байгаагvйгээ баталсан.

Хамгийн єндєр зэрэгтэй шvvгч тэтгэвэрт гарав
Мэргэжлийн сvмогийн хамгийн єндєр зэрэгтэй шvvгч Кимvра Жёоносvкэгийн 65 насны ой энэ жил тохиов. Их сvмод 65 нас хvрвэл тэтгэвэрт гардаг аж. Кимvра шvvгчийн хvндэтгэлийн ёслолд Японы сvмогийн холбооны тэргvvн Китаноvми, ёкозvна Хакvхо нарын 300 гаруй хvн оролцсон. Тэрээр "52 жил сvмогийн ертєнцєд ажиллаж хєдєлмєрлєлєє. Харин тэтгэвэрт гарахынхаа ємнєхєн хоёр монгол аварга сvvлчийн єдєр тэнцvv даваатай тvрvv булаацалдахыг хоёр башё дараалан харсан нь тун завшаант хэрэг боллоо. Хамгийн сэтгэл догдлуулсан мєчvvд сvмо дахь амьдралын минь тєгсгєлд ирсэнд таатай байна" хэмээн ярьсан байдаг.

Сvмогийн холбооны хvнд цохилт
Залуу гарьд хэмээн нэрлэгдэж, ирээдvйн арслан хэмээн цоллуулж байсан маэгаширагийн манлай бєх Оросын Ваканохо хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр цагдаагийн газарт баривчлагдсанаар Сvмогийн холбоо хvнд цохилтод орсон гэхэд болох юм. Залуу бєхийн vхэл, шинэ бєхчvvдийг дэглэх гээд сvvлийн нэг жилийн турш шvvмжлэлээс салаагvй байсан Сvмогийн холбоо Боловсролын Яамны шахалтаар холбоондоо Хэрэг зєрчил гарахаас сэргийлэх хороо гэгчийг байгуулсан юм. Энэхvv хороонд нь сvмотой ямар ч холбоогvй єєр мэргэжлийн хvмvvс орсон. Учир нь, гадны хяналт байхгvй бол сvмо холбоон дотроо ялзраад дуусах нь гэж Боловсролын яам vзсэн болохоор ийм алхамд хvрсэн юм.

Ама Озэки болов
Кюvшюv башёд 13 даваа авч Озэки цолны болзлоо давуулан биелvvлсэн Ама Д.Бямбадорж уран барилдааны шагналыг ч мєн хvртсэн. Амаг болзолт даваандаа хvрээгvй байхад л "Исэгахама"-гийн дэмжигчдийн нийгэмлэг аль хэдийнэ Озэки цолны баяр тэмдэглэх газраа товлосон байсан юм. Озэки цол олгох ёслол Амагийн харьяалагддаг "Исэгахама" дэвжээнд болсон. Уг ёслолд Мэргэжлийн сvмо бєхийн холбооны удирдлагуудаас гадна дэвжээний ояката, Ама буюу Асахифvжи болон тvvний гэргий, бусад бєхчvvд оролцсон юм. Харьяалагддаг дэвжээгээ нэгэн гэр бvл гэж vздэг сvмо бєхийн ёсоор тухайн дэвжээний бєх цол нэмэхэд дэвжээний эзэн болон тvv

0 comments:

Blog: http://soyomboo.blogspot.com
Холбоо барих by Soyomboblog@gmail.com

Visionary WordPress Theme by Justin Tadlock Powered by Blogger, state-of-the-art semantic personal publishing platform