Thursday, December 18, 2008

Баярын vеийн архины зохистой хэрэглээ

Шинэ жилийн баярын уур амьсгал хэдvйн оржээ. Гоёмсог гацуур, дуу хуур, инээд хєєр дvvрэн энэ л баярт эргэх хорвоо хvртэл бэлэг барьж, сэвсгэр цагаахан цасаар єнгє нэмсэн нь гайхалтай. Шинэ жилийг хамт олны басхvv гэр бvлийн баяр гэдэг. Сархад залраагvй хамт олны баярын ширээ гэж vгvй. Єнгєрсєн жил болсон эмгэнэлт явдал бидэнд архины зvй зохистой хэрэглээ, соёл гэгч юутай чухал болохыг сануулсан билээ. Хамт олон, анд нєхдєєрєє тэмдэглэсэн баяр тань сєрєг vр дагавар бvv авчраасай хэмээн хvсэхийн сацуу архины зохистой хэрэглээтэй холбоотой доорхи зєвлємжийг уншигч танд зориуллаа.

Я агаад баяр ёслолд архи хэрэглэдэг вэ?
Монголчууд эртнээс архийг хvндлэл, эрхэмлэхvйн дээд илрэл , идээний дээж хэмээн дээдэлж, эрхэм зочиндоо єргєн барьсаар иржээ. Vvнээс ч улбаатайгаар ямарваа баяр ёслолыг архи, дарсгvйгээр тэмдэглэх нь ховор болсон биз ээ. Аливаа баяр, цэнгvvнд хэрэглэж буй сархад хvний оюуны ачаалал, амьдрал, ахуйн хvнд асуудлуудыг бодохоос тvр ч атугай нимгэлэх шидтэй байдаг. Гэвч архи гэгч идээний тунг нь хэтрvvлж хэрэглэснээс болж тєсєєлж байгаагvй сєрєг vр дагавар дагуулж болзошгvйг та заавал анхаараарай.

Архины зохистой хэрэглээний стандарт ямар байдаг вэ ?
Франц, Итали, Орос зэрэг улсад архи, дарсны хоногт хэрэглэх аюулгvйн стандарт хэмжээг архийг хоргvйжvvлэх физиологийн чадавхид vндэслэн тогтоосон байдаг. Хоногт архи 30 мл, дарс 60-120 мл, шар айраг 285 мл байх бєгєєд эдгээрийг тус тусад нь 1 стандарт гэж vздэг. Эдгээр нь найрлагандаа ижил 8-10 мл спирт агуулсан байхаар тооцжээ. Хэрвээ vvнийг 7 хоногт авч vзвэл эрэгтэй хvн 4 стандарт, эмэгтэй хvн 3 стандартаас хэтрэхгvй архи хэрэглэвэл зохистой хэрэглээний стандарт гэж vздэг.

Архийг юутай хольж уух нь зєв бэ?
Архи уух vедээ шарсан тvлсэн, єєх тос ихтэй хоол идэхээс зайлсхийх хэрэгтэй. Аль болох жимс юм уу? тєрєл бvрийн ногоотой хоол идвэл шингэц сайн байдаг. Мєн архийг усаар даруулж уувал нягтрал нь багасаж, согтолт буурдаг аж. Харин архи, пиво, ундаа, вино зэрэг єєр тvvхий эдээс бvтсэн согтууруулах ундаа хольж уухаас эрс татгалзах хэрэгтэй.

Хуурамч архийг яаж таньж, сэргийлэх вэ?
Сэгсэрч vзэх, хєєсрєлтийг нь харах гэх мэтийн ам дамжсан олон яриа байдаг ч архин бvтээгдэхvvний чанартай, чанаргvй эсэхийг жирийн дундаж хэрэглэгч гаднаас нь хараад мэдэх боломж тун бага. Иймээс та vндэсний шилдэг vйлдвэрvvдийн чанарын баталгаат бvтээгдэхvvнvvдийг сонговол эрсдэлгvй байх болов уу? Дийлэнхи vйлдвэрлэгчид єєрийн бvтээгдэхvvнийхээ шил, бєглєєний нууцлалд онцгойлон ач холбогдол єгдєг. Энэ нь хуурамч бvтээгдэхvvнийг зах зээлд нэвтрэхээс сэргийлж буй хэрэг юм. Жишээ нь : “Спирт Бал Бурам” хувьцаат компани гэхэд л бєглєєний 3,4-р vеийн нууцлал болох “HICAP” –ийг єєрийн vйлдвэрлэдэг “Грандхаан”, “Хар Чингис”, “Хубилай”, “Хараа”, “Ерєє” бvтээгдэхvvндээ нэвтрvvлсэн байдаг.

Ямар архи хамгийн чанартай гэж тооцогддог вэ?
Чанартай, эрсдэлгvй бvтээгдэхvvний хоёр vндсэн шалгуур байдаг.
Нэгдvгээрт : Тухайн бvтээгдэхvvний тvvхий эд. Хаанахын ямар тvvхий эдээр хийсэн нь бvтээгдэхvvний чанарт шууд нєлєєлдєг. Тухайлбал, исгэлтийн vйлдвэрийн буудай, арвай нь хvнд металл, пестицид, гербицид, цацраг идэвхит бодисын бохирдолтой байвал эцсийн бvтээгдэхvvн нь хортой болно гэсэн vг. Цаашлаад спирт нь эфир-альдегидийн фракц єндєртэй байвал “идээний дээж” бус хор болно. Vvнийг єнгєрсєн євєл болсон эмгэнэлт явдал болон эрдэмтэн, мэргэжилтнvvдийн удаа дараагийн сануулга, сэрэмжлvvлгээс ойлгож болно.
Хоёрдугаарт : Тухайн vйлдвэрлэлийн технологи, техник, чанар-технологийн удирдлагын тогтолцоо, чанартай бvтээгдэхvvн vйлдвэрлэх талаар ажилтан, ажилчин бvрт хэвшсэн дадал, ухамсар юм. Хичнээн сайн тvvхий эд ашигласан ч чанар-технологийн менежментийн тvвшин дорой, vйлдвэрлэлийн явцад тавих хяналт сул, компанийн дотоод стандартын шаардлага тодорхойгvй, vvрэг, хариуцлагын тогтолцоо оновчгvй байвал стандарт, эрvvл ахуйн шаардлага хангасан бvтээгдэхvvн гарахгvй. Гэвч Монголд дээрх хоёр шалгуурыг хангасан чанартай бvтээгдэхvvн цєєнгvй бий. Саяхан л гэхэд Украйнд болсон “ Алкософт” олон улсын архин бvтээгдэхvvний уралдаанаас “Грандхаан”, “Хар Чингис” тэргvvтэй архинууд шилдэг бvтээгдэхvvнээр шалгарч, алтан медаль хvртсэн нь хvнсний салбарынхны хувьд томоохон амжилт юм.

Хамгийн баталгаатай бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг архины vйлдвэр юу вэ?
Монголд спирт хийж эхэлсэн тvvх 1920-оод оноос эхтэй. Хамгийн сонирхолтой нь Монголын анхны спиртний vйлдвэрийг Америкийн худалдаачин негр эмэгтэй ажиллуулж байсан байдаг. Улмаар тухайн vеийн БНМАУ-ын Сайд нарын зєвлєл Зvvнхараад спиртний завод байгуулсан билээ. 1973 оноос Спирт бал бурамын комбинат хэмээн нэрлэгдэх болсон тус vйлдвэр Монгол улаан буудайг нэрэн, спирт vйлдвэрлэн, эх орныхоо хэрэгцээг хангаж ирсэн байна. 2008 онд нийт 2,5 сая ам. долларын хєрєнгє оруулалт хийн, архины vйлдвэрийнхээ шугамыг бvрэн шинэчилсэн тус компани vйлдвэрлэлийн бvхий л vе шатыг компьютерийн системээр хянадаг. Монголд цєєнгvй архины vйлдвэр байдаг ч эх орныхоо хєрсєнд ургасан улаан буудайгаар нэрсэн баталгаатай спиртээр архи vйлдвэрлэдгээрээ “Спирт Бал Бурам” компани онцлогтой юм. 1990-ээд оноос хойш олширсон чанаргvй олон хувийн архины цехvvдийг Монгол улсын Засгийн газар хаах бодлого барьж буй бєгєєд зєвхєн энэ онд гэхэд л хорь гаруй тусгай зєвшєєрлийг хvчингvй болгожээ. Гэвч “мянгын” гэгдэх архины аюул бvрэн арилаагvй л байна. Иймээс танд зайлшгvй архи хэрэглэх шаардлага гарвал vндэсний шилдэг vйлдвэрлэгчдийнхээ бvтээгдэхvvнийг албан ёсны борлуулах цэгээс нь худалдан авч заншаарай.

Шарталт гэж юу вэ?
Архи, шар айраг, виски гэх мэтийн этилийн спирт агуулсан ундааг хэтрvvлэн хэрэглэсний дараа vvсдэг хам шинж буюу синдромыг шарталт гэнэ . Єєрєєр хэлбэл энэ нь хvний бие орж ирж байгаа хорыг боловсруулж дийлэлгvй хямарлаа гэдгээ толгой євдєх гэх мэтийн шинж тэмдгээр хэлж ойлгуулж байгаа хэрэг юм. Шартсан vед толгой євдєх, дотор муухайрах, ам хуурайших, ам цангах, бие чичрэх, зvрх салганах, уцаарлах, нvд улайх, цочих, бєєлжих, vе мєчєєр євдєх, хоолонд дургvй болох, сэтгэлээр унах, єєрийгєє буруутгах, vе мєч бадайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Шарталтаас сэргийлэх хамгийн сайн арга бол мэдээж архи уухгvй байх явдал. Харин зайлшгvй архи хэрэглэх шаардлага гарвал баталгаатай чанартай бvтээгдэхvvнийг сонгох хэрэгтэй болов уу?

“Зохистой хэрэглээ” ТББ

0 comments:

Blog: http://soyomboo.blogspot.com
Холбоо барих by Soyomboblog@gmail.com

Visionary WordPress Theme by Justin Tadlock Powered by Blogger, state-of-the-art semantic personal publishing platform