-Сайн байна уу, Ариунаа эгч ээ. Таниар сонин сайхан юу байна?
-Юмгүй ээ. Эгч нь их завгүй байна. Албан газар, аж ахуйн нэгжийн шинэ жилийн урилгад дарагдаад.
-Тийм их урилгатай байгаа юм уу?
-Харин тийм. Эдийн засгийн хямралд орчихоод байна гэсэн чинь эсрэгээрээ байгаа юм биш үү. Энэ жил бусад жилүүдийнхээс илүү урилга ихтэй байна. Албан газрууд чинь улам л баяжчихсан юм биш үү.
-Та шинэ жилээр яаж баярлах гэж байна даа?
-Урлагийнхан бидэнд чинь өөрсдөө баярлах зав их муу байдаг юм шүү дээ, шинэ жилээр. Оны сүүлчийн өдөр хүртэл арга хэмжээнд уригдсан байгаа.
-Ямар?
-Ардчилсан социалист залуучуудын холбооноос зохион байгуулдаг “Алтан сарнай” арга хэмжээнд оролцох юм. Урлагийнхан бид чинь бусдыг баярлуулах гэж явсаар байгаад юун баярлах манатай л шинэ оноо угтдаг хүмүүс шүү дээ.
-Гэхдээ шинэ оноо гэрийнхэнтэйгээ хамт угтах юм байгаа биз дээ?
-Мэдээж, шинэ жил бол гэр бүлийн баяр байдаг. Тэр утгаараа шинэ оноо ханьтайгаа, хүүхдүүдтэйгээ, дүү нартайгаа хамт угтахыг маш их хүсч байгаа. “Алтан сарнай” арга хэмжээнд нөхөртэйгөө хамт уригдсан. Тэгэхээр дуусангуут нь шууд л гэр рүүгээ цагтай урилдан давхина даа.
-”Алтан сарнай”-д хэд дэх удаагаа оролцож байна?
-Тав, зургаан жил байх аа.
-Та дуу дуулах уу?
-Дуулна аа. Тэнд хүрэлцэн ирсэн зочдод хүндэтгэл үзүүлээд ая дуугаараа шинэ оны мэнд хүргэнэ гэж бодож байна.
-Та шинэ жилд зориулсан дуу шинээр гаргах уу?
-Үгүй ээ, шинэ жилийн тухай дуу надад байдаг шүү дээ. Надад дуунаас их юм алга. Тэгэхээр одоогоор шинэ жилд зориулж дуу энэ тэр гаргахгүй байх аа.
-”Алтан сарнай” арга хэмжээнд ямар даашинз өмсөхөө сонгосон уу ?
-Үгүй, одоогоор сонгоогүй байна. Англи, Ирландаас өөртөө зориулж нэлээд хэдэн даашинз авсан. Тэрдаашинзнуудаасаа л нэгийг нь өмсөх болов уу.
-Яг ямар өнгөтэй даашинз өмсөх гэж байна?
-Хар юм уу, улбар шаргал өнгөтэй, эсвэл саарал даашинз өмсөх болов уу. Бэлэн хувцаснаасаа л өмсөнө.
-Гоёлын зүүлтээ бэлтгэсэн үү?
-Өөрт байгаа зүүлтнээсээ л зүүнэ.



0 comments:
Post a Comment