Шатахууны vнэ аажим аажмаар буусан. Хоёр хоногийн ємнє 200 тєгрєгєєр хямдарч, A "92 1190, A" 80 1100, дизель тvлш 1440 тєгрєг болсон. Энэ нь нэг талаар иргэдийг тайвшруулж байгаа ч нийтийн тээвэр болон таксины vнэ хэвээр байгаад иргэд бухимдаж байна. Энэ талаар такси баазын болон зарим албаны хvмvvсээс лавлахад шатахууны vнэ буусан. Гэхдээ одоогоор нэг километр нь 500 тєгрєгєєр явж байгаа. Цаашид буух эсэхийг мэдэхгvй байна. Холбооноос шийдэх байх гэсэн ижил хариултыг хэллээ. Vнэндээ шатахууны vнэ намраас хойш бараг л 400 тєгрєгєєр буугаад байхад таксины vнэ яагаад буухгvй байгаа нь бvрхэг. Энэ тухай сурвалжиллаа."Монголын такси эрхлэгчдийн холбоо"-ны гvйцэтгэх захирал Х.Болдбаатар: Шатахууны vнэ 1000 тєгрєгєєс доош буувал ярилцаж болох юм.
-Шатахуун, тvлшний vнэ 200 тєгрєгєєр буужээ. Танайхаас таксины тарифыг буулгах арга хэмжээ авч байна уу?
-Юу гэж буулгах юм бэ. Манайх шиг хямд vнээр vйлчилдэг улс байхгvй шvv дээ. Дэлхийн улс орнуудын ханшийг сонирх. Ядаж хойд, урьд хєршийнхєє ханшийг vз л дээ.
-Уг нь шатахууны vнэ 1200-тай байхад 350 тєгрєгєєр явж л байсан. Одоо бага зэрэг бууж болдоггvй юм уу?
-Vvнээсээ буувал ямар ч ашиггvй алдагдалтай ажиллана гэсэн vг. Урьд ємнє ийм л алдагдалтай vнээр vйлчилж байсан юм. Шатахууны vнэ хэрвээ 1000 тєгрєгєєс доош орвол буулгаж болох юм.
Жолооч С.Бат-эрдэнэ
-Баруун дєрвєн зам явах гэсэн юм хэд вэ?
-350 тєгрєгєєр явж байна.
- Шатахууны vнэ нэлээд буусан байгаа. Бусад такси хэдэн тєгрєгєєр vйлчилж байна. Юм дуулдав уу?
-Янз бvр л явж байгаа байх. Гэхдээ ингэж шатахууны vнэ буурч байхад арай ч 500 гээд зогсохгvй байлгvй дээ. Миний таньдаг жолооч нар дандаа 350 тєгрєгєєр явж байна гэж ярьж байна лээ.
-Такси эрхлэгчдийн холбоо vнэ буулгахгvй гэж байна?
-Яагаад тэгж байгаа юм болдоо. Манай нєхцєлд бол 350 тєгрєгєєр явахад болмоор санагдах юм. Хэт их ашиг хайдаг юм байгаа биз дээ.
88-30 УБТ дугаартай машины жолооч Г.Оргил
-Нэг километрт хэдэн тєгрєгєєр явж байна вэ?
-500 тєгрєгєєр явж байна.
-Шатахууны vнэ хямдраад байхад яагаад vнэ буухгvй байгаа вэ?
- Ер нь тогтсон vнэ л гэж бодож байна. Цаашдаа буухгvй байх аа.
-Яагаад?
-Нэг хэсэгтээ буухгvй л гэж бодож байна.
44-53 УБА дугаартай машины жолооч Д.Баатар
-Хэдэн тєгрєгєєр vйлчилж байна?
-400 тєгрєгєєр л явж байна.
-Шатахууны vнэ буурсан. Одоо хямдхан vйлчилж байгаа биз дээ?
-Тийм л дээ, бага зэрэг буурсан байна. Гэхдээ юу гэж 300-аар явах вэ, цаана чинь таксинууд 500 -гаар явж байгаа биз дээ. Харин километрийн vнийг тохироод явж болох юм.
"Сити" таксины жолооч А.Энхээ
-Хэдэн тєгрєгєєр vйлчилж байна?
-500 тєгрєг л байгаа шvv дээ.
-Танайх тарифаа хямдруулахгvй юм уу?
- Одоогоор 500 тєгрєгєєр л явж байна. Цаашдаа буух эсэхийг компани л шийдэх байх даа.
77-66 УБТ дугаартай машины жолооч Я.Очирхуяг
-Хэдээр vйлчилж байна?
-Километр нь 350 тєгрєгєєр vйлчилнэ дээ. Шатахууны vнэ буугаад сайхан байна.
- Та хямдхан явж байна. Ихэнх такси 500-гаар vйлчилж байх юм?
-Шатахууны vнэ хангалттай буурлаа шvv дээ, хямд vйлчлэхээр vйлчлvvлэгч их олдож байна.
-Урьд нь хэдээр vйлчилдэг байсан бэ?
-Олны жишиг дагаад л явж байлаа. Одоо бол 350 тєгрєгєєр явахад ха


0 comments:
Post a Comment