Охидын хамтлаг байгуулвал амжилтанд хүрч болохыг анзааран анхлан салхийг нь хагалж байсан “Спайк” хамтлагийнхан өдгөө тус тусын амьдралтай болон уран бүтээлээсээ хөндийрцгөөгөөд удаж байгаа.Хамтлагийн гишүүн Маралгуа Америкт сурч байгаа бол Мөнхтуяа нь Германд амьдарч байгаа сурагтай. Номингийн хувьд бусдыгаа дагаж харь орныг зорилгүй эх орондоо үлдэж хит болохгүй ч гэсэн уран бүтээлээ туурвихын зэрэгцээ ээж болоод амжсан. Харин экс “Спайк”-ийн хамгийн идэвхитэй, дайчин, уран бүтээлч гэгддэг Минжинсор нэг хэсэг Францад амьдарч байгаад дараа нь Грек залуутай гэрлэн ихэр хүүхэдтэй болсоноосоо хойш сураг алдарсан. Хоёр ихэр хүүхдийн ээж, харийн бэр болсон дуучин Минжинсор саяханы нэгэн өдөр нөхөр хүүхдүүдийнхээ хамтаар Монголдоо ирээд байгаа аж. Шинэ жилийг монголдоо гэрийнхэнтэйгээ өнгөрөөчихөөд буцах дуучин бүсгүй маань олны хараанд нэг их өртөхийг хүсэхгүй чимээгүйхэн байж байгаад буцах төлөвлөгөөтэй байгаа гэнэ лээ.


0 comments:
Post a Comment