Thursday, December 18, 2008

Улаанбаатараас дvрвэхэд буруудахгvй

Нийслэлийн агаарын бохирдол хvн амын удмын санд сєргєєр нєлєєлж байна.

Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээгээр энэ сарын 16, 17-ны байдлаар хvхэрлэг хийн хоногийн дундаж агууламж агаарын чанарын стандарт хэмжээтэй харьцуулахад 2.8 дахин их, азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 1,1 дахин их, нvvрстєрєгчийн дутуу ислийн агууламж 32-ийн тойрог орчимд хэвийн, тоосонцорын хоногийн дундаж агууламж Хан-Уул дуурэг орчимд хэвийн байна.
Агаарын температурын хасах градус нэмэгдэх тусам Улаанбаатар хотод амьсгал улам давчдаж байна. Хорт утаа єглєє, оройд дээд цэгтээ хvрнэ. Єдєртєє арай гайгvй болох ч автомашины утаа гэж бас нэг гамшиг. Ийнхvv нийслэл хотын агаарын бохирдол эрvvл мэндийг минь хордуулсаар байна. Уг нь Vндсэн хуульд Монгол Улсын иргэн эрvvл, аюулгvй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн хуульчилсан буй. За тэр хvний эрх, хууль мууль хэдийнэ єнгєрч. Утаандаа хордоод дуусч байгаа нийслэлчvvд хувь заяатайгаа эвлэрэх мэт лаг суучихаж. Гэхдээ л ийм байж болохгvй. Томчууд бид єєрсдийгєє орхиё. Vр хvvхдvvдийн маань эрvvл мэнд яах болж байна аа?

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хvрснээс єнєєдєр гаж хєгжилтэй хvvхэд олноор тєрєх болсныг эрvvл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнvvд сануулах боллоо. 2000 оноосулсын хэмжээнд тєрєлхийн таж хєгжилтэй 407 хvvхэд тєрсєн тохиолдол бvртгэгдсэнээс 186 нь орон нутгаас илэрчээ. Гэхдээ энэ тоо нарийвчилсан судалгаа биш. Тиймээс энэ талын судалгааг зайлшгvй хийх цаг болсон нь харагдаж байгаа юм. Ургийн гаж хєгжил, гаж хєгжилтэй хvvхдvvд тєрєх болсон нь агаарын бохирдлоос гадна хvнсний аюулгvй байдал алдагдсантай холбоотой. Улаанбаатар хотод амьдарч байгаа бага насны хvvхдvvд агаарын бохирдол багатай аймгуудын хvvхдvvдээс бронхит євчнєєр 1.4-2.7 дахин, гуурсан хоолойн багтраа євчнєєр 5.5-7.9 дахин тус тус илvv євчилдєг статистик бий. 2006 онд хийгдсэн судалгаагаар хvvхдийн цусанд агуулагдах хар тугалгын дундаж хэмжээ 16.5 мкг/дл буюу хэвийн хэмжээнээс хэд дахин єндєр байгаа бєгєєд хvvхдийн ой тогтоолт буурах, анхаарал сулрах шинж тэмдэг илэрсэн нь хотын агаарын бохирдол хvн амын удмын санд сєргєєр нєлєєлж болохуйц байдалд хvрснийг харуулж байна.

Хотуудын агаарын бохирдлын байдалд єнгєрєгч жилvvдэд НЭМХ-ээс хийсэн судалгаанаас vзэхэд хvн амын эрvvл мэндэд сєрєг нєлєє vзvvлэх агаар дахь химийн хортой бодис болох азотын давхар исэл 1.5 дахин, нvvрстєрєгчийн дутуу исэл 4.2 дахин, тоосны агууламж эрvvл ахуйн зєвшєєрєгдєх дээд хэмжээнээс 7.8 дахин хэтэрчээ. Нийслэлийн хvн амын тоо 1990-2000 онд 237 мянгаар нэмэгдэж, нэг хvнд ногдох нvvрстєрєгчийн хийн ялгаруулалт 1990 онд 4.08 тонн байсан бол 2000 онд 4,19 тонн болж нэмэгджээ. Одоо бvр ч нэмэгдсэн нь тодорхой. Хотын хvн амын тоо нэмэгдэж, нэг хvнд оногдох нvvрсхvчлийн хийн ялгаруулалт буурах ёстой атал эсрэгээр єсч байгаа нь агаарын бохирдлын эх vvсвэр нэмэгдсэнтэй холбоотой юм. Нэг хvнд ногдох нvvрсхvчлийн давхар ислийн ялгаруулалтыг 2015 онд дєрвєн тоннболгон бууруулах зорилт дэвшvvлсэн боловч 2000 оноос хойшхи уг vзvvлэлтийн талаар тодорхой мэдээлэл байхгvй байна. Улаанбаатарын агаарт ялгарах хvхэрт хий, азотын давхар ислийн хэмжээ зєвшєєрєгдєх хэмжээнээс хэт єндєр байсаар.

Их хотод байгаа дулааны гурван том цахилгаан станц, 400 гаруй нам даралтын зуух, 133 мянга гаруй энгийн галлагаатай гэр, байшин нь таван сая гаруй тонн нvvрс жилд хэрэглэдэг. Нийслэлийн эрчим хvчний хэрэглээний 80 хувийг хангаж буй гурван цахилгаан станцаас зєвхєн дєрєвдvгээр цахилгаан станц л нvvрсийг нойтноор нь ялгаж утаа тортгийг 93 хувь хvртэл шvvх хvчин чадал бvхий тєхєєрємжтэй хэдий ч тvvний vйл ажиллагаанд тавих дотоодын байнгын хяналт шинжилгээ хангалтгvй, ашиглалтын горимын алдагдал зэргээс стандарт хэмжээнд хvртэл цэвэрлэхгvй тохиолдол гардаг. Эдгээр станцууд хорт бодис ялгаруулан хvрээлэн буй орчноо бохирдуулсаар байгаа. Нам даралтын болон гэр хорооллын ердийн халаалтын зуухнаас жилд ойролцоогоор 818.7 мянган тн хvлэмжийн хий, 9.6 мянган тн дэгдэмхий vнс, 33.8 мянган тн нvvрстєрєгчийн исэл, 1.2 мянган тн азотын исэл, 0.4 мянган тн хvхрийн ангидрид, агаарт хаягдаж, зуухны ашиглалтын vед 11 орчим мянган тн vнс, шаар агаар, газрын хєрс орчныг бохирдуулж байна. Мєн ОХУ-аас импортолж байгаа бензин, шатахууны найрлагад хар тугалга ихээр агуулагддаг. Энэчлэн дурдаад байвал барагдахгvй.

Эдгээрийг дурдахын учир бид ийм л агаар амьсгалж байгаад юм. Аргагvй Улаанбаатараас зугтмаар байгаа биз дээ. Тэгэхээр хот бараадан нvvх гэж байгаа хvн бол дахин бодож vзэхийг зєвлєе. Улаанбаатар эрvvл мэндийг тань хорлох газар шvv. Тvvний оронд vр хvvхдээ бодож уудам тэнvvн хєдєєдєє цэвэр цэнгэг агаар цээж дvvрэн амьсгалуулан эрvvл саруул єсгє. Харин боломжтой нь нийслэлээс дvрвэхэд буруудахгvй. Монгол Улс хvн ам цєєн, уудам газар нутагтай. Баян бол баян, эрvvл бол эрvvл амьдармаар. Харин бид боломжоо хэзээ ч ашиглаж чаддаггvйгээс монгол хvн єнєєдєр хамгийн ядуу амьдарч, хамгийн богино насалж буй. Яах ёстой вэ? Гарц байж л таараа. Хєрєнгє мєнгєє арай єєр зvйлд зарцуулаад vзвэл яасан юм бэ? Жишээлбэл, Улаанбаатараа нvvлгэе л дээ. Ийн багширч шамбааралдан, эрvvл мэндээрээ хохирч суух ёстой гэж vv? Уудам газар нутаг хангалттай байна биш vv. Зориглож л хєдєлж чадахгvй байна, бид. Харин Улаанбаатарыг утаанаас салгана гэдэг жинхэнэ мянгуужингийн vлгэр билээ. Ёстой яг ш дээ. Энэ байдлаараа улам дордоно уу гэхээс дээрдэхгvй гэдгийг Та бид сайн мэднэ.

0 comments:

Blog: http://soyomboo.blogspot.com
Холбоо барих by Soyomboblog@gmail.com

Visionary WordPress Theme by Justin Tadlock Powered by Blogger, state-of-the-art semantic personal publishing platform