Thursday, December 18, 2008

“Virgin Media” шилэн кабелийн интернэтийн шинэ үйлчилгээ санал болгожээ

Их Британийн “Virgin Media” компани секундэд 50 мегабит хурдтай /50Mbps/ шилэн кабелийн интернэтийн үйлчилгээ нэвтрүүлжээ. Британичуудын хувьд шилэн кабелийн интернэтийн үйлчилгээг дэвшилтэт шатанд аваачиж, бусад ижил төрлийн компаниудаас хурдан үйлчилгээ үзүүлэх болсон анхны интернэт провайдер нь тус компани болж байна.



50Mbps хурдтай шинэ үйлчилгээ нь сарын 51 фунт стерлингийн үнэтэй байх ба хэрэв хэрэглэгч Virgin Phone утасны үйлчилгээний эрх авбал 35 фунт болж хямдрах ажээ. Ийнхүү Их Британийн ISP компаниуд дотор “Virgin” хамгийн өндөр хурдтай нь болж байгаа юм. Тус компанийн хамгийн ойрын өрсөлдөгч нь сарын 17.50 фунтын төлбөртэй 24Mbps хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлдэг “Be Broadband” компани болж байна.

“Virgin Media”-гийн шинэ үйлчилгээ ирэх зургаан сарын дотор улсын хэмжээнд тархах ба компанийн удирдлага саяхан мэдэгдэл хийж, 2012 он хүртэлх хугацаанд 2200 ажилтнаа цомхотгох тухайгаа зарласан юм.


0 comments:

Blog: http://soyomboo.blogspot.com
Холбоо барих by Soyomboblog@gmail.com

Visionary WordPress Theme by Justin Tadlock Powered by Blogger, state-of-the-art semantic personal publishing platform