Thursday, December 18, 2008

2008 оны онцлох vйл явдлыг нэрлэж байна

Хуанлийн хуудас эргэж, хvмvvний амьдрал єрнєсєєр...

2008 он улиран одож 2009 он айлчилж ирэхэд цєєхєн хоног vлдлээ. Улиран одох гэж буй 2008 онд Монголын улс тєрд болсон онцлох vйл явдлаас уншигч танд тоймлон хvргэж байна.





СЕХ-ны дарга Б.Баттулгын "ачаар" УИХ 72 гишvvнтэй болов
УИХ-ын ээлжит сонгууль болон Орон нутгийн сонгууль болсон тул 2008 он бvхэлдээ сонгуулиар амьсгалсан жил байлаа. Монголын ард тvмэн тав дахь парламентынхаа нvvрийг vзэв, энэ жил. УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдаж, нэр дэвшигчдийн чадал, чансааг шалгав. Улс тєрийн намууд ядарсан ард тvмэндээ "хайр зарлан" ам уралдан мєнгє амлан мєнгєєр бороо оруулах нь тэр. Анх Ардчилсан нам "Эрдэнийн хувь" буюу сая тєгрєгийг иргэн бvрт хувьцаа хэлбэрээр олгоно гэж мєрийн хєтєлбєртєє тусгав. Тус намын рейтинг ч огцом єсч, ард тvмний саналыг аль хэдийнэ урвуулчихлаа. Vvнд нь сандарч, тэвдсэн МАХН заль хэрэглэн мєрийн хєтєлбєртєє тусгагдаагvй "Эх орны хишиг" буюу 1.5,сая тєгрєгийг иргэн бvрт бэлнээр хvртээнэ гэж амлав. Vнэн хэрэг дээрээ МАХН-ын энэ амлалт амьдралаас хэт тасархай тєдийгvй, биелэх санхvvгийн бололцоогvй гэдгийгтухайн vед эдийн засагчид сануулж байсан юм. Гэвч МАХН амлалтынхаа хvчинд багагvй суудал "зулгаав". Сонгууль будилаантай болж, МАХН олонх болох нь тэр.

Чуулганы танхимд эрхлэдэг бизнесээрээ овоглогдсон бизнесменvvд орж тєрийн тvшээгийн суудалд залрав.
Тэдний ангийн даргаар Д.Дэмбэрэл сонгогдлоо. Тэгэхдээ Д.Дэмбэрэл дарга хоёр туслахтай. МАХН-аас Н.Энхболд, Ардчилсан намаас Г.Батхvv тvvнийг эзгvйд ээлжилж хуралдааныг даргалах vvрэгтэй. Д.Дэмбэрэл даргын ангид нэг "од" байгаа нь нийслэлийн Баянзvрх дvvрэгт бие даан нэр дэвшсэн З.Алтай гишvvн. Тэрбээр тэнгэрээс од шvvрч, ширvvрхэн тулаанд ялалт байгуулсан юм. Мєн энэ парламент бvрэн эрх нь баталгаажсан 72 гишvvнтэй. Учир нь, СЕХ-ны дарга Б.Баттулгын "ачаар" нийслэлийн Баянгол дvvргээс сонгогдсон Ц.Мєнх-Оргил, Х.Тэмvvжин, Б.Энхбат, С.Эрдэнэ нар єнєєдрийг хvртэл тангарагаа єргєж чадаагvй байна. Тэдний нэрийг Монгол Улсын Ерєнхийлєгчид хэзээ айлтгаж, УИХ элэг бvтэн болохыг ганцхан СЕХ-ны дарга Б.Баттулга л мэднэ. Мєн Орон нутгийн сонгууль анх удаа нийслэлд дахив. Ирц хvрээгvй гэдэг шалтгаанаар ємнєх сонгууль нь хvчингvй болсон ч хоёр дахь удаагаа амжилттай болж, "уламжлал ёс"-оороо МАХН нийслэлд олонх боллоо.

Анх удаа онцгой байдал зарлав
УИХ-ын сонгуулийн vр дvнг хvлээн зєвшєєрєєгvй "Иргэний хєдєлгєєн" намын дарга Ж.Батзандан, дэд дарга О.Магнай, БНН-ын дарга, УИХ-ын гишvvн асан Б.Жаргалсайхан тэргvvтэй хэсэг бvлэг хvн vзэл бодлоо илэрхийлж долдугаар сарын 1-ний єдєр МАХН-ын байрны ємнє жагсаал хийсэн билээ. Иргэд МАХН-ын гадаа жагсаал хийн vзэл бодолтойгоо тэмцэж байх тэр vед МАХН-ын дарга С.Баяр намын байрандаа ялалтын баяраа тэмдэглэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байсан юм. Тvунийг жагсагчид гарч ирэхийг удаа дараа хvсч, шаардсан боловч С.Баяр дарга хамраа ч цухуйлгасангvй. Жагсагчид ч дийлдэхээ больж, харамсалтай нь энэ жагсаал "савнаасаа хальж" Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар нийслэд дєрєв хоног Онцгой байдал зарлахад хvргэсэн юм. Ємнє нь манай улсад долдугаар сарын 1-ний vймээн шиг жагсаал цуглаан болж байгаагvй. 1990-ээд оны vед ардчиллын салхи Монгол Улс руу vлээж байх vед огтоны хамраас ч цус гаргалгvй улс тєрийн шинэчлэл хийсэн гэдэг. Vvнээс гадна долдугаар сарын 1-ний vймээнээс болж олон зуун хvн хэлмэгдэн улс тєрийн хоригдолтой болсон нь ардчилсан Монгол Улсад байж болохгvй vзэгдэл гэж гадаад, дотоодын Тєрийн бус байгууллагынхан vзэж, байр сууриа илэрхийлж байсан билээ.
Харин жагсаал, цуглааныг зохион байгуулсан гэж хэсэг хугацаанд Танц худагт" хоригдож байсан ИХ намын дарга Ж.Батзандан, дэд дарга О.Магнай нар батлан даалтад гарч ирээд намаасаа татгалзан Ардчилсан намын ивээлд багтсан юм.

Гэмт хэрэгт холбогдсон гишvvд шийтгvvлэх байтлаа шагнууллаа
ИХ-ын зарим эрхмvvдэд халгаатай байв Хадгаламж банкны 14 тэрбум тєгрєгийн хэрэгт холбогдон Coлонгос улсад казино тоглосон хэргээр Д.Лvндээжанцан даргын ангийн нэр бvхий эрхмvvд цоллуулсан. Тэд бол УИХ-ын гишvvн Г.Занданшатар, У.Хvрэлсvх, Т.Бадамжунай нар. УПЕГ-аас тэдний, дээр нь Ард тvмний намын дарга Л.Гvндалайгийн бvрэн эрхийг тvдгэлзvvлэх асуудлыг УИХ-д удаа дараа оруулсан ч хувьсгалт намынхан цээжээрээ хамгаалаад гарсан. Гэвч хэрэг хуучирдаггvй гэгчээр энэ асуудал vе vе сєхєгдєж, эрхэм гишvvдийг багагvй сандаргаж байсан ч дээрх гишvvдийн асуудал цагаадсан. Харин ч тэднийг шагнаж байгаа юм шиг Г.Занданшатар дахин УИХ-ын гишvvн болсон бол Т.Бадамжунай Хvнс хєдєє аж ахуй, хєнгєн vйлдвэрийн сайд болов. У.Хvрэлсvхийн хувьд жаахан асуудалтай байсан хэрэг нь хэрэгсэхгvй болсон. Гэтэл сvvлийн vед тvvнийг МАХН-ын ерєнхий нарийн бичгийн дарга болох нь гэдэг яриа гарах болов. МАХН залуу боловсон хvчнээ хазайхад нь тvлхээгvй юм чинь олны vг ортой байж мэдэх юм. Харин Л.Гvндалай гишvvний хувьд бол єєр. Тэрбээр парламентад цєєнх байсан. Тvvнийг хамгаалах нам байхгvй, бvрэн эрхийг нь тvдгэлзvvлнэ гэвэл бvгд л нэгэн зэрэг "Yes" товчлуурыг дарах байсан юм. Анх УПЕГ-аас бvрэн эрхийг нь тvдгэлзvvлэх бичиг орж ирэхэд Г.Занданшатар, У.Хvрэлсvх, Т.Бадамжунай нарын буянаар аврагдсан. Гэвч энэ аз удаан vргэлжлэхгvй учир тэрбээр аль нэг намыг бараадаж аврал эрэх нь гарцаагvй. Тиймээс эрхэм гишvvн Ард тvмний намын даргаасаа татгалзаж, Ардчилсан намд элссэн юм. Гэсэн ч байдал vvгээр намжсангvй, vе vе эрхэм гишvvний бvрэн эрхийг тvдгэлзvvлэх эсэх асуудал сєхєгдєж мань хvнийг сандаргаж байгаа юм.

С.Баяр хямралыг холоос мэдэрч, хамтарсан Засаг байгуулсан уу
Амьдралаас хэт тасархай, биелэх боломжгvй амлалтынхаа хvчинд МАХН олонх болсон ч дангаараа хариуцлага vvрэхээс зvрхшээв. МАХН-ын дарга С.Баяр айсуй хямрал алсад буе дэргэд ирснийг гадарлав. "Ах" намын дарга С.Баяр "алсыг харж" Ардчилсан намтай хvч хавсрахаар шийдэн хамтарсан Засгийн газраа байгуулсан нь хулгана жилийн онцлох vйл явдал яах аргагvй мєн билээ. Харин тулга тойрсон бодолтой Ц.Нямдорж, М. Энхболд нарын МАХН-ын хэдэн хуучцуул С.Баярын хамтрах шийдвэрийг хэр тааруу эсэргvvцснийхээ хvчинд сайдын сэнтийд залрав. Олны нvдийг орой дээр нь гаргасан энэ vйл явдлыг хардаж, учгийг тайлах гэж янз бvрээр тайлбарлах хvн ч цєєнгvй байв. Яагаад гэвэл, Ардчилсан намын экс дарга Ц.Элбэгдорж хэзээ ч хамтарсан Засгийн газар байгуулахгvй гэдэг байр суурьтай байсан бол шинэ дарга Н.Алтанхуяг vг дуугvй МАХН-тай нэг хєнжилд шургасан учраас тэр аж. Нэгэнт эвслийн Засгийн газар байгуулагдаж, МАХН-ын дарга С.Баяр ямар ч єрсєлдєгчгvй "ногоон гэрэл"-ээр Ерєнхий сайдаар улирч сонгогдов. С.Баярын танхим хоёр шадар сайдтай. Тэргvvн шадар сайдаар нь Ардчилсан намын дарга, УИХ-ын гишvvн Н.Алтанхуяг томилогдсон бол Шадар сайдын суудлыг М.Энхболдод "бэлэглэв". Сайдуудынхаа суудлыг ч 60:40-ийн харьцаатайгаар хуваан авч, парламентыг цєєнхгvй болголоо. Бvх зvйл С.Баярын тооцоолсноор болж, дэлхийн зах зээл дээр зэсийн vнэ ощом унаж, Монголын тєр бvсээ чангалсан тєсєв батлав.

Атрын гурав дахь аян
Засгийн газраас "Атрын гурав дахь аян" vндэсний хєтєлбєрийг эхлvvллээ. Атаршсан газраа хагалж, жилийн хэрэглээнийхээ улаан буудайн 50 хувь, тємс хvнсний ногоогоо 100 хувь хангах ургац хураав. Ийм хэмжээний ургац сvvлийн жилvvдэд манай улс аваагvй юм. Vvнийг газар тариалангийн онцлох vйл явдлаар нэрлэе.

Ховдод нар бvрэн хиртсэн
Ховд аймгийн баруун, Баян-Єлгий аймгийн урд хэсгээр наймдугаар сарын 1-ний єдрийн 18 цагт нар бvтэн хиртсэн. Манай орны ихэнх нутгаар нарны тал хиртэлт мэдрэгдсэн.Vvнийг энэ жил тохиосон байгалийн ховор vзэгдлээр онцолъё. Нарны бvтэн хиртэлт 1998 онд Дархан-Уулд болж байсныг санаж байгаа нь лавтай.

Банкны хямрал иргэдийг сандаргав
Банкууд оны эхэнд их хэмжээний зээлийг барилгын компаниудад олгосон. Харин "Тєв банк" жолоодлогогvй инфляциа хазаарлахаар бодлогын хvvгээ єсгєв. Vvнээс шалтгаалж арилжааны 17 банк зээлээ хаасан. Ингэснээр барилгын ажил ч vндсэндээ зогссон. Хэзээ ашиглалтад орох нь тодорхой бус эрэмдэг барилга олширсон. Хvмvvсийн худалдан авах чадвар суларснаас ийм байдалд хvрсэн. 12 дугаар сарын эхээр ноён доллар эрс ховордож, банкууд доллар худалдахаа зогсоосон. Энэ нь БНСУ руу vлэмж хэмжээний доллараа бэлнээр илгээсний дараа авсан арга хэмжээ. Зарим банк бvр сєхрєхдєє тулж ''Анод''-ын бvрэн эрхийг Тєвбанк авсан.

Хамгийн их алдагдалтай тєсєв
Монгол Улс тvvхэндээ байгаагvй хамгийн алдагдалтай тєсвийг баталлаа. Энэ нь дэлхийн зах зээлд зэсийн vнэ навс унаснаас шалгаалсан юм. Засгийн газар дэлхийн зах зээлд нэг тонн зэсийн vнийн дундаж ирэх онд 3400 ам. доллар байна гэж тооцсон. Ингэж бодоход ирэх жилийн тєсвийн орлого хоёр триллион 223.8 тэрбум тєгрєг, зарлага нь хоёр триллион 619.5 тэрбум тєгрєг болж, тєсвийн нийт алдагдал 395.5 тэрбум тєгрєгт хvрнэ. Энэ нь манай орны ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэх юм. Хэрвээ зэсийн vнийг 6700 ам. доллараар тооцсон бол тєсєв нэг ч тєгрєгийн алдагдалгvй гарах байжээ.

Санхvvгийн хямрал
Энэ оны эхэнд АНУ-ын vл хєдлєх хєрєнгийн зах зээлээс эхэлсэн хямрал даамжирч дэлхийн санхvvгийн хямрал болон єргєжсєн. Санхvvгийн салбарын хямрал нь улмаар бодит эдийн засгийн єсєлтед нєлєєлж эхэлсэн.

Хvнс, газрын тосны vнийн хєєрєгдєл
Дэлхийн томоохон хvнс vйлдвэрлэгчид урьд жил нь ургац бага авсан зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас хvнсний vнэ огцом нэмэгдсэн нь хєгжиж буй орны иргэдийн амьжиргаанд томоохон цохилт болсон. Vvний улмаас нэлээд хэдэн оронд vймээн бослого гарав. Монголд гурилын vнэ ощом нэмэгдсэн. Улмаар санхvvгийн хямралын давалгаан дээр газрын тосны vнэ огцом єсч нэг баррель нь 150 долларт хvрсэн.

АНУ хар арьстныг сонголоо
АНУ-ын Ерєнхийлєгчийн сонгууль энэ оны арваннэгдvгээр сарын 4-нд болсон. Сонгуульд ардчилсан намын нэр дэвшигч сенатч Барак Обама ялсан. Ингэснээр тус улсын тvvхэнд анхны хар арьстан Ерєнхийлєгч болсноос гадна тvvнийг АНУ болон дэлхийн эдийн засагт нvvрлээд буй хямралыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна гэж хvсэн хvлээж байна.

В.Путин халаагаа єгєв
ОХУ-ын Ерєнхийлєгчийн сонгууль гуравдугаар сарын 2-нд болсон. Єнєєгийн Ерєнхийлєгч Владимир Путин Засгийн газрын нэгдvгээр орлогч асан Дмитрий Медведевийн нэрийг тєрийн тэргvvнд дэвшvvлсэн билээ. Ингээд Д.Медведев ОХУ-ын Ерєнхийлєгчийн сонгуульд ялж, В.Путин ерєнхий сайдын албан тушаалд очсон.

Бээжингийн олимп
Наймдугаар сарын 8-24-нд БНХАУ-ыг нийслэл Бээжин хотноо зуны олимпийн XXIX тоглолт болсон. Тус олимпод нийт... улсын тамирчин оролцсон.

Гvрж Оросын мєргєлдєєн
Наймдугаар сарын 8-нд Гvржийн цэрэг Ємнєд Осетийн нутагт цэргээ оруулснаар Орос Гvржийн хооронд зэвсэгт мєргєлдєєн гарсан. Vvний улмаас ОХУ Абхаз болон Ємнєдийн тусгаар тогтнолыг хvлээн зєвшєєрсєн Улмаар ОХУ барууны орнуудын хоорондын харилцаа нэлээд хурцадсан.

Талийгаачийн бєєрийг анх удаа шилжvvлэн суулгав
Эрvvл мэндийн салбарт ахиц дэвшил гарсан жил байлаа. Улсын клиникийн нэгдvгээр эмнэлэг дээр "Эрхтэн шилжvvлэн суулгах тєв" vvдээ нээгээд удаагvй ч энэ жил анх удаа нас барсан хvний бєєрийг шилжvvлэн суулгах мэс ажилбарыг хийсэн юм. Энэ хагалгаа амжилттай болсон. Vvнээс гадна нvдний эд эсийг шилжvvлэн суулгах лабораторитой боллоо.

Олимпоос алтан медаль хvртлээ
Энэ 2008 он манай тамирчдын хамгийн оргил он байлаа. Бидний хувьд хэзээ ч мартагдахааргvй амжилт нь олимпийн ихэр алтан медальтай болсон явдал юм. "Бээжин-2008" олимпийн их наадмаас жудо бєхийн -100 кг-ын жинд Найдангийн Тvвшинбаяр алтан медаль хvртсэнээс эхлээд боксын 54 кг-ын жинд Энхбатын Бадар-Ууган алтан медаль, хийн гар бууны 25 метрийн тєрєлд МУГТ Отрядын Гvндэгмаа мєнгєн медаль, боксын 48 кг-ын жинд Пvрэвдоржийн Сэрдамба мєнгєн медальтай ирсэн. Паралимпийн тэнгэрт Д.Баатаржав эх орныхоо алтан соёмбо далбааг мандуулан мєн алтан медаль хvртэв. Олимпийн их наадмаас алтан медаль хvртсэн Н.Тvвшинбаяр, Э.Бадар-Ууган, Д.Баатаржав, мєнгєн медаль хvртсэн О.Гvндэгмаа, П.Сэрдамба нарт тєр засаг гавьяат тамирчин, хєдєлмєрийн баатар цол олгосон. Мєн МУГТ, хєдєлмєрийн баатар Энхбатын Бадар-Ууган дэлхийн шилдэг боксчноор тодорлоо. Тус олимпод эх орноо тєлєєлєн 29 тамирчин оролцсоноос хvндийн єргєлтийн тєрєлд X байр эзэлж дэлхийн клубуудын хошой аварга болов.

Харума Фvжи /Ама/ Озэки цол хvртэв
Мэргэжлийн сумо бєхийн дээд зиндааны жилийн зургаан башёд их аварга Хакухо М.Даваажаргал дєрвєн удаа манлайлснаар нийтдээ есєн удаа тvрvvлээд байгаа юм. Харин их аварга Д.Дагвадоржийн хувьд сvvлийн хоёр башёг дараалан єнжєєд байсан хэдий ч тvvний орон зайг нєхєж Ама Д.Бямбадорж гурван давааны нийлбэр 34 болж, озэки цолны болзлыг хангав. Харин сонирхогчдын сумо бєхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай гурван бєх оролцож багаараа хvрэл медаль хvртсэн Г.Наранбат хувийнхаа барилдаанд тvрvvлэн дэлхийн аварга цолны болзол хангалаа.

Дэлхийн гурван аварга тєрсєн
Сонирхогчдын сумо бєхийн дэлхийн аварга Г.Наранбатаас гадна байлдааны самбо бєхийн тєрєлд Б.Дамланпvрэв дэлхийн хошой аварга, Д.Тємєрхvлэг самбо бєхийн єсвєр vеийн дэлхийн болон Ази тивийн аварга цолыг хvртсэн. Манай тамирчид самбо, жудо бєхийн тєрлєєр олимпийн наадмын шагналт тавдугаар байр хоёрыг эзэлснээс гадна жудо бєхийн Европийн нээлттэй аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй баг хvрэл медаль хvртсэн бол эмэгтэй баг тамирчид мєнгєн медалийн болзлыг хангасан. Эдгээрээс гадна єнгєрсєн аравдугаар сард болсон Азийн элсний наадмын чєлєєт бєхийн тєрєлд Т.Энх-Амгалан тvрvvллээ.

Зургаан настнууд сурагчийн ширээнээ суулаа
Боловсролын салбарт энэ хичээлийн шинэ жилд олон єєрчлєлт шинэчлэл хийсэн. Зургаан настнууд ерєнхий боловсролын сургуульд элссэнээс эхлээд ерєнхий боловсролыг арванхоёр жилийн тогтолцоонд шилжvvллээ. Vvнээс гадна хэсэг хугацаанд байхгvйтэй ижил болоод байсан Мэргэжлийн сургалт vйлдвэрлэлийн тєвийг олшруулж суралцагчдад мєнгєн тэтгэлэг олгож эхэлсэн нь нvдээ олсон хєтєлбєр байлаа. Эдгээрээс гадна англи хэлний онлайн олимпиадыг улс даяар нэгэн зэрэг авсан нь манайд урьд нь байгаагvй зардал хэмнэсэн улсын олимпиад болсон.

Оюутны шатрын баг ДАШТ-ий хvрэл медаль хvртэв
Энэ онд манай оюуны спортынхны хувьд тун амжилт арвинтай жил болон єнгєрєв. Бээжин хотноо болсон оюутны шатрын баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлсэн бол даамын спортын их мастер Т.Эрдэнэбилэг Ази тивээ тєлєєлєн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон нь томоохон амжилт юм.

Оюутнуудыг сургуулиар нь ялгахаа болив
Энэ салбарынхан дан ганц зургаан настан, ЕБС-иудад анхаарлаа хандуулаад зогсохгvй тєрийн ємчийн болон хувийн хэвшлийн их дээд сургуульд тєрийн сангаар суралцаж буй оюутнуудад олгодог мєнгєний зєрvvг арилгаж ижил хэмжээтэй болгосон нь оюутнуудын хувьд том шагнал байлаа. Ємнє нь тєрийн ємчийн сургууль, хувийи хэвшлийн их дээд сургуулийн оюутнуудад олгох мєнгє ялгаатай байсан бол одоо зєвхєн мэргэжлээрээ ялгаатай боллоо.


"Yхэж vл болно чингис хаан" дуусаагvй
"Vхэж vл болно, Чингис хаан" энэ жилийн хамгийн дуулиантай бvтсэн томоохон бvтээлийннэг юм. Кино болоогvй зохиол байхаасаа эхлээд л янз бvрээр хэлэгдэж байсан ч Л.Эрдэнэ-булган найруулагч "Vхэж vл болно, Чингис хаан"-ыг бvтээж чадсан юм. Vvгээрээ дэлхийн кино наадмуудад хvчтэй єрсєлдєгч байж чадна хэмээн найруулагч тодорхойлоод байгаа. Тиймээс дараагийн ангийг нь хэрхэн бvтээх талаар ч ярьж байгаа юм. Монголын кино ертєнцєд "Боолын гэрээ", "Шvрэн бугуйвч" зэрэг кино єєр, єєрийн онцлогоороо ялгарч чадлаа.

Данзанравжааг дахин мєнхєллєє
Драмын эрдмийн театрын уран бvтээлчид нэгэн шинэлэг бvтээл хийсэн нь "Vлэмжийн чанар" дуулалт жvжиг юм. Ноён хутагт Д.Данзанравжаа Монголын хамгийн анхны тайзны урлаг "Саран хєхєє"-г тавьж байсан. Харин саяхан зохиолч А.Шартолгой гуайн шинэчилсэн зохиолоор орчин vеийн хэлбэрт оруулан тавьсан юм. Энэ жил Д.Данзанравжаагийн амьдрал уран бvтээлийг харуулсан "Vлэмжийн чанар" дуулалт жvжиг тавьсан нь Монголын тайзны урлагт ноён Хутагтын хоёр дахь бvтээл амилж байгаа тvvхэн vйл явдал боллоо.

XXI зууны дуурийн шилдэг дуучид тодров
Дуурь бvжгийн эрдмийн чуулгынхан арвин бvтээл, амжилтаар дvvрэн шинэ жилээ угтаж байгаа юм. Саяхан дуурийн гоцлол дуучин Є.Уянга Ардын жvжигчин Лхасарана Лодонович Линховойны нэрэмжит дуурийн гоцлол дуу дуулаачдын олон улсын єсдvгээр уралдаанаас "Гран при" хvртсэн бол Ш.Наранчимэг "Болор цом"-ын эзэн" болж, А.Сайнбаяр нэгдvгээр байрт орсон. Энэ нь дуурийнхны томоохон амжилтын нэг юм. Тиймээс эдгээр дуучдыг XXI зууны дуурийн нvvр царай болсон дуучид хэмээн тодорхойлоод байгаа юм.

Олон хvний аминд хvрсэн архины хэрэг
Архинд олон хvн хордож амиа алдсан хэргээр монголчууд бид энэ оныг угтсан. Хуучин оноо vдэж шинэ онтойгоо золгох тэр агшинд Нийслэлийн Багануур дvvрэгт 28 хvн архинд хордон 12 ньамиа алдсан олныг сэрдхийлгэм эмгэнэлт хэрэг гарсан юм. Єнгєрсєн нэгдvгээр сарын 10 гэхэд "Азийнчоно" компанийн vйлдвэрлэсэн архинд 50 шахам хvн хордсоноос 15 нь амиа алдсан. Vvнтэй холбоотойгоор Засгийн газар, ОБЕГ, нийслэл дvvргийн удирдлага, цагдаа гээд холбогдох бvхий л байгууллага тvргэн авч тус дvvрэгт онцгой байдал зарлан ажилласан юм. Мєн "Азийн чоно" компанийн vйлдвэрлэдэг "Бугат хангай" "Хэрлэн" "Аньст" "Азийн чоно" "Тансаг" нэрийн архийг хураан авч архины vйлдвэрvvдийн vйл ажиллагааг тvр зогсоон шаардлага хангахгvй архи vйлдвэрлэж байгаа газруудын хаалгыг барьсан. Хvмvvсийг хордуулсан тус компанийн архийг метиллийн спирт буюу техникийн шингэнээр найруулсан болох нь тогтоогдож тухайн vед спирт нийлvvлсэн гэх Баяраа гэгчийг болон "Азийн чоно "-ын холбогдох ажилтнуудыг саатуулан шалгаж эхэлсэн.

Ийнхvv жил орчим уг хэргийг мєрдєн шалгасны эцэст олон хvний аминд хvрч эрvvл мэндээр нь хохироосон гэм буруутнуудыг єнгєрсєн долоо хоногт шvvж ял оноолоо. Нийслэлийн Багануур дvvргийн шvvхээс шvvгдэгч Ц.Баярбаатарт гурван жил, Ц.Энхээд найман жилийг чанга дэглэмтэй хориход, Ц.Сэлэнгэд найман жилийн хорихял оноосон юм. Мєн Х.Байгальмаад таван жил 10 хоног, хилээр спирт нэврvvлсэн Ж.Лхамчинжавт 4,6жил, Ц.Баттогтоход таван жилийн хорих ял оноосон бол Замын-Vvдийн гаалийн улсын байцаагч Х.Цэрэндолгорт дєрвєн жилийн хорих ялаар шийтгэсэн. Харин шvvгдэгч Х.Цэрэндолгор жирэмсэн учраас тvvнд оноосон ялыг хоёр жилээр хойшлуулжээ. Гэм буруутнуудыг шvvх ялласан ч хохирогчид болон тэдний ар гэрийнхэн сэтгэл дундуур vлдсэн.

Хар тамхи хамтлаг, дуучнаар овоглогсдыг яллав
Хар тамхины хэргээр рок поп, хип хоп хамтлагийн дуучид шvvгдсэн хоёр дахь тохиолдол энэ байлаа. Нєгєє нь 2007 онд Баянзvрх дvvргийн шvvхээр таслагдаж байсан юм. Харин энэ удаа жил тойрон шалгагдсан "Харанга " хамтлагийн дуучин Х.Лхагвасvрэн, "Айс топ" хамтлагийн дуучин С.Чулуунбаатар, А.Манлайжаргал, "Дижитал"-ын дуучин Г.Жавхлан, Алдарт уяач С.Цандэлэгийн хvv Ц.Дєлгєєн нарын хэрэг. Мєн тэдэнтэй хамт О.Элбэрэлт, Б.Гантулга, Б.Батбуян, Ч.Номин-Эрдэнэ нарын хэргийг єнгєрсєн 2 дугаар сард Сvхбаатар дvvргийн шvvхээр шvvн тасалсан юм. Тухайн vед шvvх хурлыг нээлттэй хийнэ гэсэн ч насанд хvрээгvй шvvгдэгч байгаа учраас хуулинд заасан vндэслэлээр шvvх хурал хаалттай хуралдсан. Дээрхээс шvvгдэгч О.Элбэрэлт 17 настай байсан юм. Анхан шатны шvvхээс Х.Лхагвасvрэнд долоон жил, Б.Гантулга,Ч.Номин-Эрдэнэ нарт 11, Б.Батбуянд 10 жил зургаан сарын ял оноож бусдыг нь 3-6 cap хорихоор шийдвэрлэжээ. Харин шvvгдэгч Ц.Дєлгєєн.О.Элбэрэлт нарын хэргийг цагаатгасан.Vvнээс сарын дараа болсон нийслэлийн давж заалдах шатны шvvх анхан шатны шvvхийн шийдвэрийг хэвээр vлдээсэн юм. Харангын Лхагваад єршєєл vзvvлэх талаар шvтэн бишрэгчид болон ємгєєлєгчид нь уйгагvй хєєцєлдсєн ч vр дvнгээ єгєєгvй. Олны хайр хvндэтгэлийг хvлээсэн хvн ч гэлээ шvvхийн ємнє хэн ч тэгш эрхтэй гэсэн зарчим энд жинхэнэ утгаараа биеллээ олсон юм. Одоо Х.Лхагвасvрэн, Б.Гантулга, Ч.Номин-Эрдэнэ Б.Батбуян нар ялаа эдэлж байгаа бол "Айс топ" "Дижитал"- ын дээрх дуучид суллагдан гэмээ ухаарснаа хэвлэлээр зарлаж дахин алдахгvй гэдгээ фэнvvддээ амласан билээ.

71 хvн байгалийн гамшигт амиа алдав
Он солигдох агшинтай давхцан тєвийн аймгуудын нутгаар хvчтэй цасан шуурга шуурч 70 гаруй хvн сураггvй болсон. Шуурганы улмаас долоон хvний амь эрсэдсэн. Мєн єнгєрсєн тавдугаар сарын 10-11-ныг шилжих шєнє зvvн аймгуудын нутгаар хvчтэй цасан шуурга шуурч 50 гаруй мянган мал хорогдож 26 хvн сураггvй болж, таван хvн амиа алдсан. Харин 14 хоногийн дараа манай орны ихэнх нутгийг хамарсан хvчтэй цасан болон шороон шуурга шуурч мєн л байгалийн гамшиг дагуулсан. Энэ vеэр долоон аймгийн 33 сум, нэг тосгоны 242 хvн тєєрч сураггvй болсноос 189 нь эсэн мэнд олдож, 46 хvн осгож нас барсан юм. Осгож эндсэн хvмvvсийн 14 нь хvvхэд байсан. Байгалийн гамшгаас Сvхбаатар аймаг хамгийн их хохирол амссан бєгєєд холбооны 672 ширхэг багана, эрчим хvчний 100 гаруй тулгуур, 100 гаруй мянган мал хорогдсон. Байгалийн гамшигт vзэгдэл vvгээр зогссонгvй зургадугаар сард манай орны ихэнх нутгийг хамарсан усархаг бороо орсны улмаас нийслэлийн vерийн далангийн ойролцоо буусан 1200 айлаас 200 гаруй єрх усанд автсан юм. Vргэлжлэн орсон бороо 13 хvний аминд хvрсэн байдаг.

Дахиад л мєнгєн ус
Єнгєрсєн оны тавдугаар сард Дархан-Уул аймгийн Хонгор сумыг хордуулсан этгээдvvдэд эрvvгийн хэрэг vvсгэн жил тойрон шалгаж єнгєрсєн дєрєвдvгээр сард хорт бодисоор хонгорчуудыг хордуулсан Хятад улсын иргэн Чин Мин Жин, Ша Мин Ли, Ге Зен Гv нарт шvvхээс 6.6 жилийн хорих ял, химийн бодисоор алт угаасан "Мич" компанийн захирал Б.Батболдод долоон жилийн хорих ял оноосон юм. Харин Хонгор сумын Засаг дарга асан Б.Батнаран, ИТХ-ын дарга С.Энхболд, байгаль орчны байцаагч Н.Лхагвасvрэн нарт Эрvvгийн хуульд єєрчлєлт орсон гэсэн vндэслэлээр хэрэг нь цагаадсан билээ. Тухайн vед Хонгор сумын 1200 иргэнд шинжилгээ хийж vзэхэд 700 гаруй хvн нь мєнгєн ус, цианит натрид хордсон байдаг. Мєнгєн ус химийн хорт бодисын асуудал vvгээр дууссангvй шvvх хурлаас хэдхэн хоногийн дараа Баянгол дvvргийн 1 дvгээр хороо, Богд-Ар хорооллын 20 дугаар байрны урд хэсэгт буюу орцны эсрэг талд "Тен Фен Хун" компанийн тvрээсэлж байсан байранд нэг хятад иргэн шилэн савтай мєнгєн усыг алдаж асгасан хэрэг гарсан. Мєн энэ явдлын дараа 13 дугаар хорооллын "Хятад худалдааны тєв", "Баянбvрд", "3-4 хороолол", "Таван шар" гээд энэ онд мєнгєн ус, химийн бодистой холбоотой нийт 38 тохиолдол бvртгэгдээд байна.

Нийгмийг цочроосон захиалгат аллага
Хэн нэгнийг захиалгаар хєнєєлгєдєг тухай онд барууны киноноос л vзэж эчнээ мэддэг байсан нь саяхан. Гэтэл энэ нь манайд бодитойгоор биеллээ олж хvмvvсийг айдаст автуулсан аллага гарсан юм. 90 насыг зооглож яваа буянтай буурал мєнгє тєлж бусдыг захиалгаар хєнєєлгєсєн гэхэд хvн vнэмшихийн аргагvй. "ТВ чат" -аар "Захиалгаар хvн зодож єгнє" гэсэн зарын дагуу Р.Цэнд-Аюуш эмээ утас цохиж єєрийн єргємєл хvv Ч-г хашраахаар хандсан нь мєрдєн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Тэрбээр зар єгсєн 20-27 насны залуустай уулзаж хоёр сая тєгрєг тєлснєєр єргємєл хvvгээ тэдэнд даатгажээ. Шинэ он гарахын ємнєхєн захиалгат алуурчид талийгаач Ч-г найз бvсгvйгээ тосохоор гэрээсээ гарч явахад нь машинд хvчээр суулган авч яваад аминд нь хvрсэн байдаг. Цагдаагийнхан уг хэргийн учгийг єнгєрсєн нэгдvгээр сарын сvvлээр олж єргємєл хvvгээ захиалгаар хєнєєлгєсєн эмээгийн хэрэг мандсан юм. Талийгаач тvvний нєхрийн талаас єргєгдсєн хvv байсан бєгєєд тэд хамтдаа 30 гаруй жил амьдарсан байдаг. Тухайн vед тэднийг мэдэх ойрын хvмvvс эмээг єргємєл хvvтэйгээ учиртай байснаас тvvнийг эхнэр авах гэлээ гэж хорссон нь эмгэнэлт байдалд хvргэсэн гэж байсан бол нєгєє нь талийгаач Ч архи ууж эмээг дарамталж зовоодгоос боллоо гэж vзэж байсан. Ямар ч байсан аллагын захиалагч гэсэн vндэслэлээр Р.Цэнд-Аюушийг Ганц худагийн урьдчилан хорих тєвд хорьсон ч єндєр настай бие муу гэсэн шалтгаанаар батлан даалтад гаргаж гадуур мєрдєн шалгаж эхэлсэн. Харин аллагыг vйлдсэн хэргээр дєрвєн залууг хорьсон байдаг. Уг ээдрээтэй хэргийн мєрдєн байцаах ажиллагаа олон cap vргэлжилж саяхан прокурорт шилжсэн юм.


Меламинтай сvv, Энтеровирус 71-тэй илгээмж
Урд хєршид дэгдсэн Энтеровирус 71 буюу гар хєл амны євчин єнгєрсєн 4 дvгээр сард дэгдэж 12 мянга гаруй тохиолдол бvртгэгдэж богино хугацаанд энэ євчнєєр 26 хvvхэд амиа алдсан. Агаар дусал ахуйн хавьтлаар хvнээс хvнд дамждаг уг євчин манайд тавдугаар сараас эхлэн дэгдэж 20-оод хоногт мянга гаруй тохиолдол бvртгэгдээд байлаа. Бага насныхан буюу 10 хvртэлх насныхан энэ євчинд єртємхий байсантай холбоотойгоор хєл хорио тогтоож улсын хэмжээнд єрєнхий боловсролын сургуулийн хичээлийг завсарлуулж шууд зуны амралтыг эхлvvлэх арга хэмжээг авсан нь багагvй vр дvнгээ єгсєн байна. Гэсэн ч манай улсад энэ євчний тохиолдол хоёр мянга хол давж хєдєє орон нутагт ч гарсан нь эмч мэргэжилтнvvдийг тvргэн авахуулсан. Урд хєршєєс халдварласан євчин нэг мэр намжаагvй байтал мєн л тэнд меламинтэй "Или" сvvний хэрэг мандаж хvмvvс хэдэн зуугаараа хордож сvvг худалдаалахыг хориглосон. Vvнтэй зэрэгцэн манайд импортоор хахтал орж ирдэг "Или" сvvг хилээр оруулах, зарж борлуулахыг хориглож устгахыг нь устгасан.

500 хvн хордож, нэг хvний аминд хvрсэн хоолны хордлого
2008 он архины хороор эхэлж хоолны хордлогоор vргэлжилсэн. Баян-Єлгий аймагт хурим хийсэн хосуудын цайллагад уригдсан 250 гаруй хvнээс 152 нь хордсон явдал єнгєрєгч тавдугаар сард гарсан.Тэднийг хоолонд хордсон болохыг шинжилгээгээр тогтоосон байдаг. Дээрх хvмvvсийн нэг хоолны гvн хордлогод орж амиа алдсан бол 10-аад хvн сэхээнд эрчимт эмчилгээ хийлгэж байж хєл дээрээ боссон юм. Мєн саяхан буюу єнгєрсєн 10 дугаар сард Хан-Уул дvvрэгт байрлах "SS club" -т ойн баяраа тэмдэглэсэн Худалдаа хєгжлийн банк, Сvv компани, Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын нийт мянга гаруй ажилчдаас 120-иод нь хордлогод орсон юм. Хvмvvс хордсоноо эрт мэдэж эмнэлгийн тусламж авч азаар хvний амь эрсдээгvй. Тухайн єдєр зочдод vйлчилсэн хоол болон зууш, салатыг шинжилж vхрийн маханд нянгийн гаралтай бактери байсан нь хvмvvсийг олноор нь хордуулах шалтгаан болсныг тогтоосон. Нэг дор олон хvн хоолны хордлогод орсон гэдэг утгаараа шуугиан дэгдсэн нь дээрх боловч хиам єндєг, цайны газрын хоолонд хордсон тохиолдол цєєнгvй гарч байсан.


Таван хvний аминд хvрэв
УИХ-ын сонгуулийг будлиантай болсон гэж vзсэн олон зуун залуус МАХН-ын байрны гадна жагссан нь сvvлдээ эмх замбараагvй vймээн болж дээрэм тонуулын байдалд шилжсэн юм. Цагдаагийнхан хэв журам сахиулах гээд ч дийлээгvй энэ vймээнийг хvчээр тарааж ерєнхийлєгчийн зарлигаар онц байдал зарласан юм. Энэ vеэр 1000 гаруй хvнийг баривлан саатуулснаас гадна таван хvний амийг галт зэвсгээр хороосон хэрэг гарсан. Онц байдал зарлах хугацаанд нийслэлийн тєв хэсгээр замын хєдєлгєєнийг хааж, цагдаа, дотоодын цэрэг зэвсэгт хvчний бие бvрэлдэхvvн хуягт тээвэрлэгч хєлєглєж бvрэн зэвсэглэн хамгаалтанд байсан. Энэ vеэр vймээн самуунд оролцсон гэх 800 гаруй хvнийг шалгаж єнєєдрийн байдлаар 230 хvнд холбогдох хэргийг шvvн тасалж 2-7 жилийн ял оноогоод байгаа. Мєн vймээн самууны vеэр таван хvний амийг зохион байгуулалттайгаар хєнєєсєн vндэслэлээр Эргvvл хамгаалалтын газрын 801 дvгээр ангийн зургадугаар тасгийн офицер, ахлагч нарын 10 хvнийг шалгаж байгаа ч єнєєдрийг хvртэл шийдэгдээгvй хэвээр бйгййд тушаал єгсєн байж болзошгvй гэж цагдаагийн байгууллагын хэд хэдэн томоохон албан тушаалтнуудыг сэжиглэн шалгаж байгаа. Харин таван хvнээ алдсан ар гэрийхэн нь ХЗДХЯ-ны vvдийг єдєр шєнєгvй сахиж байгаа бол 2-7 жилийн хорих ялтай хоригдсон 230 хvний ар гэрийнхэн єршєєлийн тухай хууль гарахыг хvлээж Тєрийн ордоныг гороолж байна.

Буу, сум цэнэгтэй минад торлогдов
Энэ он гарсаар буу, сумтай холбоотой хэрэг ар араасаа гарсаар байна. Єнгєрсєн сард гэхэд нийслэлийн Налайх дvvргийн тавдугаар хороонд байрлах Голомт цогцолборын ойролцоо МИГ-21 загварын сєнєєгч онгоцны байлдааны зургаан ширхэг сум олдсон. Vvнйй дараа тавдугаар сард Хан-Уул дvvргийн 11 дvгээр хороо Оргил хотхоны хоёрдугаар байранд оршин суудаг хятадууд их бууны сум гэртээ хадгалж байсныг ЭЦГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрvvлсэн. Гэтэл vvнээс есхєн хоногийн дараа Чингэлтэй дvvргийн 18 дугаар хорооны гудамжнаас их хэмжээний сум олдсон. Тэнд 7.62 мм-ийн сум тав, ТТ гар бууны сум долоо, ПМ гар бууны сум хоёр, дохионы пуужингийн сум гурав, сургалтын сум нэг ширхэг байсныг цагдаагийн байгууллага илрvvлсэн. Энэ vед 100 мм-ийн их бууны цэнэгтэй сум хоёр, РПГ гранатын цэнэгтэй хошуу наймыг илрvvлсэн юм.

Гэтэл энэ єдєр ЗХЖШ-ын Тусгай vvрэг, удирдлага, зохицуулалтын хэлтсийн ажлийн хэсэг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутгаас 61 ширхэг мина, нутгийн айлуудаас байлдааны зориулалттай 152 мм-ийн бууны цэнэгтэй сум, 45 мм-ийн минометын 52 ширхэг сумыг илрvvлэн устгаж аюулгvй болгосон. Vvнээс хойш хоёр сарын турш чимээгvй байсан "Цэнэгтэй сумны олдвор"-ууд наймдугаар сарын 31-нд гэнэт "сэрсэн" гэхэд болно. Есдvгээр сарын 10-ны єдєр Говьсvмбэр аймагт байрлаж байсан хуучин орос цэргийн хээрийн сургууль хийдэг газраас 700 орчим тэсэрч дэлбэрэх сум галт хэрэгсэл олдсон. Vvнээс ес хоногийн дараа нийслэлийн хєдєлгєєнт эргvvлийнхэн Чингэлтэй дvvргийн 12 дугаар хороо, Зам гvvрийн авто баазын хойно сэжиг бvхий машиныг зогсоон шалгахад Нарантуул захад хууль бус зэвсгийн наймаа эрхэлдэг хоёр эмэгтэйг барьж хэргийг лавшруулан шалгахад энэ тєрлийн бизнес эрхэлдэг дєрвєн эмэгтэй байжээ. Захаас нь дурьдахад л ийм байна. Ер нь сvvлийн vед буу сумтай холбоотой хэрэг олон гарах болсон нь манайх зэвегийн асуудлаа хянаж чадахгvй байгааг илтгэнэ.

0 comments:

Blog: http://soyomboo.blogspot.com
Холбоо барих by Soyomboblog@gmail.com

Visionary WordPress Theme by Justin Tadlock Powered by Blogger, state-of-the-art semantic personal publishing platform