Thursday, December 18, 2008

Ямаанд мөнгө олгох ажил урагштай байна

Малчдад ямааны нөхөн олговрыг олгох журам батлагдаж аймаг, орон нутагт мөнгийг шилжүүлж эхэлснээр бүх аймгийн малчид дээрх нөхөн олговрыг авах боломж бүрдээд хэд хонож байна.Сайд нарын хамтарсан тушаалд заасны дагуу аймаг, нийслэлээс арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон нэгдүгээр сарын 5-ны дотор төрийн санд тайлангаа ирүүлэх бөгөөд нэгдүгээр сарын 15-нд ямаанд олгосон нөхөн олговрын тайланг Сангийн яаманд нэттгэх аж. Энэ талаар Сангийн яамны Монгол улсыг хөгжүүлэх сангийн дарга Б.Нанзаддоржоос тодрууллаа.

Нийт хэдэн ямаанд нөхөн олговор өгөх юм бэ?
А баланс буюу 2007 оны мал тооллогын дүнг үндэслэн малчин болон мах бүхий иргэдэд нэг кг ноолуур тутамд 5000 төгрөгөөр бодож нөхон олговор олгох шийдвэр гарсан шүү. Нарийвчилсан дүнгээр нийт 18 сая 400 ямаанд 24.7 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгнө.Энд албан байгууллагын ямааг хасаж зөвхөн малчид болон мал бүхий иргэнд олгохоор заасан байгаа.

Одоо бүх аймаг, суманд олгож эхэлсэн үү? Ажил хэр явагдаж байгаа вэ?
Сум, дүүргийн Засаг дарга нар малчид болон мал бүхий иргэнийхээ мөнгөн дүнгийн хэмжээг өрх бүрээр баталгаажуулж тухайн сум, дүүргийнхээ төрийн санд ирүүлсэн байгаа. Сум, дүүргийн төрийн сан нь арванхоёрдугаар сарын 31-ны дотор малчид болон маи бүхий иргэддээ иргэний үнэмлэхийг нь үндэслэн регистрийн дугаараар мөнгийг олгож байгаа. Бидэнд ирж байгаа мэдээгээр бол нөхөн олговор олгох ажил сайн байгаа. Бүх санхүүжилт хийгдчихсэн. Одоо зөвхөн малчид мөнгөө гар дээрээ авах л үлдээд байгаа гэж ойлгож болно.

Жишээ нь 100 ямаатай айлд хэдэн төгрөг ногдохоор байгаа вэ?
Ер нь бол нэг кг ноолуурт 5000 төгрөг нөхөн олговроор өгөхөөр болсон. Тэгэхээр 3,5 ямаа буюу дөрвөн ямаанд 5000 төгрөг ногдохоор байгаа. Ингээд бодохоор 100 ямаатай айлд 125 мянга орчим төгрөг ногдохоор байгаа юм.

Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 30 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн. Харин 24.7 тэрбумыг нөхөн олговорт зарцуулах юм уу?
Тийм. Эцсийн тайлан гарахад зөрүүг бодно шүү дээ.
Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээгээр өнгөрсөн онд Монгол Улс 18 сая ямаа тоолуулсан байна. Мөн нэг ямаанаас 270 гр ноолуур гардаг гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа байдаг тул үүнд үндэслэн маичдад ямааны нөхон олговрын мөнгө олгож байгаа аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Дашрамд сонирхуулахад өнгөрсөн онд Говь-Алтай аймаг нэг сая 570, Ховд аймаг нэг сая 431, Өвөрхангай аймаг нэг сая 406, Увс аймаг нэг сая 143 мянган ямаа тоолуулжээ


0 comments:

Blog: http://soyomboo.blogspot.com
Холбоо барих by Soyomboblog@gmail.com

Visionary WordPress Theme by Justin Tadlock Powered by Blogger, state-of-the-art semantic personal publishing platform