Олны таашаалд хүртсэн Ad-Aware гэх spyware-аас хамгаалах программ хангамж гаргаж, багагүй ашиг орлого олсон Шведийн “Lavasoft” фирм өчигдөр 23.95 ам.долларын үнэтэй anti-virus буюу вирусын эсрэг Lavasoft Anti-Virus Helix нэртэй программ хангамжаа танилцууллаа.Германы Avira антивирус программын технологи дээр суурилан бүтээсэн Helix нь компьютерт нэвтэрсэн аливаа вирусыг устгаж, бусад аюултай программ хангамжуудаас хамгаалах бөгөөд бүрэн найдвартай хамгаалалт үүсгэх гэнэ. Хэрэглэгчид өөрсдийн хүссэн хэлбэрээр вирус илрүүлэх хайлтыг өдөр бүр, долоо хоног бүр, сар тутамд гэхчилэн тохируулж болох бөгөөд компьютертаа нэвтрэх бүрд, эсвэл унтрааж, асаах бүрд скэн хийхээр тохируулж болох юм байна. Түүнчлэн тус антивирус программын MailGuard үйлчилгээний тусламжтайгаар таны хаягт ирж буй и-мейл болон хавсарсан файлын вирусыг автоматаар хайж, ямар нэгэн аюултай зүйл илэрвэл тэр дор нь устгах ажээ. Харин WebGuard нь гаднаас аюултай файл татаж авахаас хамгаална. “Lavasoft” фирмийн ярьж буйгаар Helix программ нь системд аливаа ачаалал үүсгэхгүйгээр вирус, ворм, трояан, рүткит болон боттой тэмцэх гэнэ.


0 comments:
Post a Comment