Засгийн газрын єчигдрийн ээлжит хуралдаанаар Тєрийн сангаар дамжуулж арилжааны банкуудад мєнгє байршуулах тогтоолыг хэлэлцсэн юм. Энэ талаар Сангийн сайд С.Баярцогтоос зарим зvйлийг асууж тодрууллаа.-Банкны журамтай холбогдуулаад Засгийн газрын гишvvд тодорхой санал гаргасан учраас маргааш ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм. Єєрєєр хэлбэл, энэ асуудлыг маргааш / єнєєдєр/ батална. Техникийн хувьд Монголбанк, Засгийн газар хоёр саналаа нийлvvлж гарга гэж зохицуулсан учраас эхлээд тогтоолын тєслийг Засгийн газар батлах биз. Vvнийг нь Монгол банкны захирлуудын зєвлєлєєр батлаж байж ижил тэнцvv акт болох байх. Гэхдээ ємнє нь эрх зvйн хувьд ийм зохицуулалт байсан vгvйг мэдэхгvй учраас ийм зvйлийг хийж байгаа юм. Тогтоолын хувьд зарчмын зєрvvтэй, айхтар хvндрэлтэй асуудал гараагvй. Нєгєєтэйгvvр, Засгийн газрын хувьд арилжааны банкуудад хяналт тавих боломж байхгvй. Холбогдох хуультай зєрчилдєнє. Тиймээс энэ асуудалд Монголбанкны хяналтыг илvv тvлхvv тавих талаар гишvvд санал гаргаж байсан.
-Бvх банкуудад мєнгє байршуулах юм уу эсвэл тодорхой хэсэгт нь дэмжлэг vзvvлэхээр болсон уу?
-Хуралдаанаар тєлбєр тvргэн гvйцэтгэх, чадвар нь алдагдаж байгаад нь уу эсвэл бvх банкуудад мєнгє байршуулах уу гэдэг дээр асуудлыг нухацтай авч vзэж ярилцсан. Ингээд бvх банкуудад дэмжлэг vзvvлэх байр суурьтай байлаа, гишvvд.
-Банкуудад байршуулах мєнгє хэзээ очино гэж ойлгож болох вэ?
-Журмаар зохицуулна. Энэ нь хvнд сурталтай юм шиг санагдаж магадгvй. Ямар ч байсан арилжааны банкуудад Монголбанкинд хандаж "Бид ийм хэмжээний дэмжлэг авмаар байна" гэж хvсэлт тавина. Харин Монголбанкны хувьд дєрвєн зvйлийн бичиг баримтыг бvрдvvлээд Сангийн яаманд илгээх ёстой. Сангийн яам тvvнийг нь Засгийн газарт танилцуулаад шийдвэр гаргах юм. Процедурын хувьд айхтар удахгvй байх гэж vзэж байна. Аль аль талдаа асуудлаа ойлгож байгаа шvv дээ. Энэ журмыг дагаж гурван гэрээний маягт гарна. Маягтаа бєглєєд л явах учраас техник тал дээр хvндрэлгvй. Бидний зvгээс Монголбанкнаас тухайн арилжааны банкинд мєнгє байршуулах болсон vндэслэл, бvтэн жилийн санхvvгийн vзvvлэлт, байршуулах мєнгєний хэмжээ, хугацаа, хvvний талаархи саналыг гаргаж єгєхийг хvсч байгаа. Vvн дээр суурилаад асуудал шийдэгдэх байх.
-Хэрэв банкууд байршуулсан мєнгєє буцааж тєлж чадахгvйд хvрвэл хариуцлагыг хэн vvрэх вэ. Монголбанк уу эсвэл...?
-Энэ тухай журамд тусгасан. Хэрвээ банкууд зээлээ тєлж чадахгvй тохиолдолд зургаан сарын хугацаанд байршуулж болно. Нэг удаа гурав хvртэлх сараар сунгаж болно. Ингэж сунгаад тєлж чадахгvй байвал тухайн банкны давуу эрхтэй хувьцаанд шилжинэ. Єєрєєр хэлбэл, Засгийн газраас оруулсан хадгаламжийнхаа хэмжээгээр банкинд давуу эрхтэй болно.
-Нэгдсэн тєсвийн тухай нэмэлт єєрчлєлт оруулах гэж байгаа гэл vv. Энэ талаар тодруулмаар байна?
-Улсын тєсєвт тухайн жилд ашиг гардаг. Энэ нь Монгол Улсын Хєгжлийн санд шууд хуримтлагддаг юм. Одоогоор санхvvжилтэд хvндрэл гараад байгаа учир ашгийнхаа асуудлыг тодорхой болгоё гэж зорьсон. Нэг vгээр хэлбэл, зєвхєн ашигтай холбоотой заалт дээр нэмэлт єєрчлєлт оруулж байгаа.


0 comments:
Post a Comment