Төв аймагт Засгийн газрын бондын хөрөнгөөр баригдаж ашиглалтад орж буй 20 айлын орон сууцны нээлт ирэх ням гаригт болох гэж байна.Энэ нь Засгийн газрын "40000 орон сууц" хөтөлбөр орон нутагт хэрхэн хэрэгжиж, иргэд орон сууцны урт хугацаатай зээлд хамрагдаж чадаж байгаа эсэх, ямар хүндрэл бэрхшээл учирч байгаагийн нэг жишээ болох аж.
Энэ сарын 21-ний 11.00 цагт Төв аймгийн Зуунмод сумын 20 айлын орон
сууцны нээлтийн арга хэмжээ эхлэх бөгөөд уг арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Н.Энхболд,УИХ, Засгийн газрын гишүүн,Шадар сайд М.Энхболд, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Бат-Эрдэнэ, Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат болон албаны бусад хүн оролцох аж.
Энэ үеэр орон сууцанд орох иргэдэд түлхүүр гардуулах, шинэ орон сууцтай танилцах, тус аймагт баригдаж буй 38 айлын орон сууц, аймгийн Цагдаагийн газрын 12 айлын орон сууцны барилгын явцтай танилцах зэрэг арга хэмжээ болох юм байна.


0 comments:
Post a Comment