Thursday, December 18, 2008

Хан-Уул замын цагдаа авлигад идэгдсэн vv

Замын цагдаа нарыг авилга авдаг гэж их ярьдаг. За яахав дээ, хоёр мянган тєгрєг илvv авч талхныхаа мєнгийг олдог биз гэж ємєєрєх нэгэн ч байдаг.






Сvvлийн vед замын цагдааг авилга авлаа гэж барьцагчид дуугаа хураасан уу, цагдаа нар дэг журамд орсон уу энэ талаар яригдахаа бараг больжээ. Зєрчил гаргасан жолоочид таван мянгаар торгууль гэсэн шаардлага тавьж, байхгvй гэснээс нь яаж ийж байгаад хоёр мянган тєгрєг торгуулийн хуудасгvй салгачихдаг, согтуу жолооч бол тавин мянгаас зуун мянган тєгрєг єгвєл журамлаж эрхийг нь хасахын оронд мєнгийг нь халааслаад гэрт нь хvргээд єгчихдєг. Хулгайн модтой машиныг нvдээ аниад єнгєрvvлснийхээ тєлєє мєн ийм хэмжээний мєнгє авчихдаг гээд авлигын зам тэдэнд олон байдаг гэсэн.

Гэтэл энэ тухай хэн ч юу ч ярихаа больж, жолооч нар л хоорондоо мэр сэр хэрхэн хаана яаж хэдэн тєгрєг цагдаад атгуулснаа дуулгачихдаг болсон бололтой. Замын цагдаагийн авлигын тухай цуурай намдаж байтал нэг жолооч гомдоллосон юм. Зєрчил гаргаж зургаан cap эрхээ хасуулсан тэрээр хугацаагаа дууссаны дараа ном ёсоор нь vнэмлэхээ авах гээд чадахгvй байгаа талаараа ярив. Тvvний яриагаар бол Хан-Уул дvvргийн замын цагдаагийнхан авлига хvнд сурталд идэгдсэн гэнэ.

Хасагдсан жолоо барих эрхийн хугацаа дуусч vнэмлэхээ эргvvлэн авъя гэтэл мєнгє хэрэгтэй болжээ. Тус дvvргийн замын цагдаад ажилладаг нэгэн 100 мянган тєгрєг єгчих шалгалтад оруулахгvйгээр аваад єгье гэхээр нь хялбар арганд дуртай мань жолооч мєнгєє єгєєд туучихаж. Цагдаа ч хэлсэндээ хvрсэнгvй. Залилан маягийн юм болоод єнгєрсєн байна. Vvний дараа vнэмлэхээ хурдан авах хvсэлтэй байгаагаа нэгэн эмэгтэй байцаагчид хэлэхэд 80000 тєгрєг болно гэж. Хашир хvн гэж хаширсан хvнийг хэлнэ гэгчээр ємнє нь мєнгєє єгєєд хоосон vлдсэн жолооч ном ёсоор нь авах санаатай лавлагаа авах гэтэл vнэмлэх нь алга байжээ. Яахаараа алга болдог юм гээд цагдаагийн ахмад Хангарьд, Мєнхбаяр нар дээр ортол "Чамд тайлбар хийх албатай юу, бид олон хvнтэй харилцдаг" гээд гаргажээ.

Хан-Уул дvvргийн замын цагдаагийнхны авлига, хvнд суртлын талаар Хан-Уул дvvргийн Замын цагдаагийн газрын ахлах байцаагч Г.Энхзоригоос тодруулахаар очлоо.

-Манайд ирсэн гомдлын мєрєєр явж байна. Танай цагдаа нар авлига авдаг, хvнд суртал гаргадаг тухай бидэнд мэдээлсэн юм?
-Мэдэхгvй байна. Таны хэлж байгаагаар би нэг хvнээс мєнгє аваад эргээд комисс дээр очиж тэр хvний бичиг баримтыг єгєєч гээд гуйх нь байна. Vнэндээ тийм боломж байхгvй л дээ. Тэр комисс чинь єєрєє давхар хяналттай байдаг учраас дvvргийн байцаагч аргална гэсэн ойлголт байхгvй л дээ. Миний хувьд наадах чинь боломжгvй санагдаж байна.

-Тэгвэл ингэж мєнгє авдаг цагдаа нэг ч байхгvй гэж ойлгож болох уу?
-Мэдэхгvй байна. Хvн гэртээ юу хийж, яаж байгааг бид мэдэхгvй шvv дээ. Хоёр хvн хоорондоо юу ярьж байгааг мэдэх боломж байхгvй биз дээ.

-Ийм гомдол ирж байсан уу?
-Гомдол ирдэг гэхдээ, мєнгє тєгрєгтэй холбоотой асуудлаар ирж байгаагvй. Зєрчил гаргаагvй байхад танай цагдаа арга хэмжээ авчихлаа гэдэг ч юм уу тиймэрхvv зvйл л ирдэг.

-Албан хаагчдаа авлига авч байна уу гэдгийг хянаад байж чаддаг уу. Тийм бололцоо хэр байдаг юм бэ?
-Мэргэжил техник хяналтын алба шалгадаг. Бид гомдол ирвэл шалгуулаад арга хэмжээ авдаг.

-Танайд ажилладаг цагдаагийн ахмад Хангарьд, Мєнхбаяраас туслалцаа хvсч учраа хэлэхээр "Чамд тайлбар хийх албатай юу. Бид олон хvнтэй харилцдаг" гэжээ. Энэ хvнд суртал биз дээ?
-Хангарьд нь одоо манайд ажиллахгvй байгаа. Мєнхбаяр ажиллаж байгаа. Тодорхой тайлбар хийж чадахгvй байна. Бид аль болох чирэгдэлгvй шуурхай vйлчлэхийг сануулдаг.

Эх Сурвалж: Ардчилал

0 comments:

Blog: http://soyomboo.blogspot.com
Холбоо барих by Soyomboblog@gmail.com

Visionary WordPress Theme by Justin Tadlock Powered by Blogger, state-of-the-art semantic personal publishing platform