Thursday, December 18, 2008

Барак Обамагийн тангараг єргєх ёслолын ажиллагаа нь vvрэн утасны сvлжээг гацаана

Барак Обамагийн тангараг єргєх ёслолын ажиллагааны vеэр гар утасны холбоонд асуудал vvсч магадгvй тухай Америкийн vvрэн телефоны операторууд анхааруулж байна.






Ирэх оны 1-р сарын 20-нд болох ажиллагааг сонирхсон хэдэн зуун мянган хvмvvс энэ талаарх мэдээг найз нєхєддєє дуулгах, авсан зургаа илгээхийг хvсэх тул ёслолын ажиллагаа явагдах цэцэрлэгт хvрээлэнгийн эргэн тойронд гар утсаар ярихад бэрхшээл vvсэх нь гарцаагvй гэнэ.

Иймд холбоог хэвийн ажиллуулахын тулд зєєврийн COW, COLT тєхєєрємжvvдийг ашиглахаар тєлєвлєєд байгаа ажээ. Эдгээр зєєврийн тєхєєрємжvvдийг шуурганы vеэр унаж гэмтсэн суурин антеннуудыг тvр орлуулах зорилгоор ашигладаг аж. Vvнээс гадна тvvхэн vйл явдлыг сонирхож байгаа хvмvvст утсаараа ярилгvйгээр мессеж бичихийг зєвлєсєн байна. Учир нь мессеж нь яриаг бодвол сvлжээнд бага ачаалал єгдєг. АНУ-ын тvvхэн дэх хамгийн анхны хар арьст ерєнхийлєгч Барак Обамагийн тангараг єргєх ёслолд оролцох 240 мянган тасалбарыг арга хэмжээ явагдахын ємнєхєн америкчуудын дунд vнэгvй тараах аж.

Эврика

0 comments:

Blog: http://soyomboo.blogspot.com
Холбоо барих by Soyomboblog@gmail.com

Visionary WordPress Theme by Justin Tadlock Powered by Blogger, state-of-the-art semantic personal publishing platform