Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийг иргэд, олон нийтэд нээлттэй байлгах, хэргийн оролцогчдыг шаардлагатай мэдээ, мэдээллээр шуурхай хангах зорилгоор http: www.admincourt.gov.mn вэб сайтыг нээжээ. Тус шүүхийн энэ хаягт зочилсноор хуралдааны зартай танилцах, нэхэмжлэл хэрхэн гаргах, хууль эрх зүйн зөвлөгөө, өмгөөлөгч хаанаас авах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн булангаас мэдээлэл авах боломжтой юм байна.
Мөн шүүхийн тамгын хэлтэс, мэдээлэл лавлагааны алба, шүүгч ажилтнуудын албан электрон хаягаар холбоо барих бололцоотой ажээ.
Дашрамд дурдахад Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх нь энэ оны 12 дугаар сарын 17-ны байдлаар 700 гаруй нэхэмжлэл хүлээн авч 357 хэрэг хянан шийдвэрлэсэн байна.


0 comments:
Post a Comment