Малын тvvхий эдийн ханш навс унаж буй энэ єдрvvдэд малчдын амжиргаа доройтож, банкны зээлийн єрийн дарамтад орж, хотоо харлуулж байна гэсэн таагvй мэдээ дуулдах боллоо. Хєдєєд мал vнэгvйдэж, хонийг хоёрхон боодол євсєєр солихдоо тулсан гэх. Бог малын арьс шир ганц талхны vнэ ч хvрэхгvй, малчид шуудай гурилаа ч авч хvчрэхээ байж.Кг ноолуурыг арав гаруйхан мянгад арайхийн єгч, сvvлдээ бvр малчид хэд гурваараа нийлэн арьс шир, ноос, ноолуурнаас эхлээд байгаа тvvхий эдээ хил давуулж худалдахаар ємнєд боомтуудыг зорьж эхэлжээ. Тэд машиныхаа дугуйнд нуусан арьс шир, ноос ноолуураа хураалгаад уйлах нь уйлж, аргаа барах нь барж явна гэнэ. Хамгийн хэцvv нь банкнаас авсан зээлээ эргэн тєлж чадахгvйд хvрч, хонио 9000, ямаагаа 5000 тєгрєгєєр худалдаж, зарим малчныг барьж хорьж байна ч гэх шиг. Малчдын амьжиргаа, орлогын ганц эх vvсвэр болсон мал, малын гаралтай тvvхий эдийн ханш унасан нь єнєєгийн бvх асуудлыг vvсгээд байна уу. Эсвэл хєдєєгийн малчдад банкны vйлчилгээг хотонд нь хvргэж байгаа нь энэ хэмээн хэсэг шоудсан зарим банкны балагуу.
Малын бодит vнэлгээг бий болгоё
Манай улс 40 сая толгой малтай. Сонсоход их тоо. Улсын хэмжээнд 170 гаруй мянган малчин байдаг гэсэн статистиктай харьцуулахад 40 сая гэдэг их тоо шvv. Гэхдээ манайх олон сая малтай, мал аж ахуйн орон энэ тэр гэж гайхуулах дуртай хэрнээ vvнийгээ эрсдлээс хамгаалах тогтолцоо нь огт бvрдээгvй єдий хvрчээ. Нэг vгээр малын vнэлгээ гэдэг зvйл Монголд алга. Тvрvvхэн нэг vе малын vнэ тэнгэрт хадсан. Max магнаг болж, малын гаралтай тvvхий эдийн ханш єдрєєс єдєрт чангарсан. Гэвч vvний ач тусыг малчид гэхээсээ хэдэн ченж л хvртсэн гэхэд болно. Тэд малчдаас хямд vнээр авсан мал, мах, тvvхий эдийг єчнєєн шат дамжлагаар дамжуулан хэрэглэгчдэд хvргэхдээ дундаас нь халаасандаа багтаж ядсан их ашиг олсон. Харин єнєєдєр тэр vнэ ханш дээрээс газарт унажээ. Яагаад энэ єдрvvдэд мал, малын тvvхий эдийн vнэ унасан шалтгаан нэг л бvрхэг. "Санхvvгийн хямрал" гэдэг vг vvний шалтгаан биш. Зах зээл дэх малын vнэлгээ тогтворгvй, vнийг ченжvvд тогтоодог нь гол томшалтгаан. Магадгvй ченжvvд vнийн энэ "хямрал"-ыг зохиомлоор vvсгэж байж мэднэ. Малын vнэ унана гэнэ, хєдєєгvvр явж малжина аа хэмээн цvнх дvvрэн мєнгєтэй явсан нэгний vгийг энд дурдахад л хангалттай байх.
Гэтэл Vндсэн хуульд "Мал сvрэг тєрийн хамгаалалтад байна" гээд заачихсан. Мал сvрэг тєрийн хамгаалалтад байдаг юм бол єсгєж, vржvvлж яваа эздийг нь яах вэ. Vнийн шуурганд євдєг сєхєрсєн энэ vед малчдад дэмжлэг хамгаас хэрэгтэй байна. Ингэхдээ хамгийн тvрvvнд малын vнэлгээг бодитоор тогтоож, ченжvvдийн аманд "vхээд" байхааргvй болгох нь чухал юм. Нєгєєтэйгvvр малын тvvхий эдийн худалдааны эмх замбараагvй байдлыг цэгцлэхгvй бол vнийн зохиомол єсєлт, бууралтаас сэргийлэхэд хэцvv. Єнєєдєр хэн дуртай нь хэдэн тєгрєг халаасалж очоод малчдаас арьс, шир, ноос ноолуурыг нь хvссэн vнээрээ авдаг. Хєдєєгийн буйд жалганд амьдарч байгаа малчид ихэнхдээ атга гурил, чимх давсаар тvvхий эдээ сольсноор энэ наймаа дуусдаг. Мэдээж энэ бvх тvvхий эд хил даваад алга болно. Урхагт нь дотоодын vйлдвэрлэл элгээрээ хэвтсэн сургамж саяхных. Тэгэхээр тvvхий эдийн худалдааг нэг л "гар"-аар хийдэг байх нь малчдад ч, улсад ч єгєєжтэй байх болов уу.
Малчид зээл авч, тєлж сурсан гэвч...
Єнєєдєр малчдын хамгийн их ярьж буй бэрхшээл нь банкны зээл. Уг нь малчид 2003 оноос л банкнаас зээл авч, эргэн тєлсєєр ирсэн. Єєрєєр хэлбэл, зээл авч, тєлж сурсан, vvнд тvvртээд, хєл алдаад байхаа больсон. Банк, санхvvгийн vйлчилгээг авч, vр шимийг нь хvртэх арвин туршлагыг єнгєрсєн таван жилд хуримтлуулсан гэж хэлж болно. Тэгвэл яагаад єнєєдєр зээлээ тєлж чадахгvй, мал хуйгаасаа салах нєхцєл vvсчихэв. Vvнд банкныхан, малчид єєр єєр хариулт хэлдэг. Юуны тvрvvнд банкууд малчны зээлийг бие биеэсээ єрсєн олгосноор давхар зээл гээч бэрхшээл бий болжээ. Хоёр, эсвэл гурван банкнаас давхар зээл авсан малчны хувьд малын тvvхий эдийн vнэ ханш уначихаар зээлээ эргvvлэн тєлєхєд хэцvv. Тvvхий эд, малын vнэ єндєр байсан бол ємнєх жилvvд шиг л банкны зээлэнд тvvртэхгvй яваад байх болохоор байлаа. Харамсалтай нь vнийн савлагаа малчдын орлого хаагдаж, амьдрал ахуй доройтоход хvргэжээ. Малчдад зээл олгож байгаа зарим банкныхан, бид зээлийн барьцаанд тавьсан малыг єндєр vнээр худалдах боломжийг нь олгож байгаа, шууд очоод туугаад ирдэггvй гэсэн тайлбар хэлж буй. Гэхдээ малчид єєр зvйл ярьж байгаа.
Хоттой хонийг нь туугаад явсан, гадна нь байсан машиныг аваад явчихсан, арван сая тєгрєгийн зээлийг таван хоногийн хугацаанд тєлєхийг шаардсан, чадаагvй болохоор малыг нь хямд vнээр авсан гээд л. Банк болохоор зээлээ тєлєх хангалттай хугацаа єгч байгаа, малыг нь бид худалддаггvй, малчин єєрєє vнэ хvргэж зардаг гэдэг. Малчид болохоор банкны зээлийн дарамтаас болж малгvй болж байна гэх. Алин боловч мал, малын гаралтай тvvхий эдийн ханш урьд байгаагvйгээр унасан, хэзээ чанарах нь мэдэгдэхгvй байгаа энэ vед малчдад тєрийн зvгээс ч, зээл єгсєн банкуудын зvгээс ч дэмжлэг vзvvлэх хэрэгтэй юм. Vнэхээр єнєєдєр vvсээд байгаа нєхцєл банкныхны тайлбарласнаар "давагдашгvй хvчин зvйл". Vнийн савлагаа намжиж, малчдын орлого нэмэгдэх хvртэл хаана хаанаа энэхvv зээл, зээлийн хvvгийн єр, шимтгэлээс хєнгєлж єгч болмоор санагдана. Ерєєс энэ асуудал даамжирч, ужгирахаас ємнє холбогдох тєрийн байгууллага, яам, тамгын газар нь анхааралдаа авч, хєдєєд байдал ямар байгааг газар дээр судалж, малчдын санаа бодлыг сонсох нь чухал юм.
Эцэст нь
Улс орны эдийн засгийн хєгжил, улс орны амьралыг ачааны нэг хэсгийг нуруун дээрээ vvрч яваа малчдад чиглэсэн олон арга хэмжээг тєр засгаас авч байгаа. Наад зах нь ямааны ноолуурт олгох нєхєн олговор, малын чихэнд чип суулгах зэргийг дурдаж болно. Ямаанд мєнгє єгєх гэлээ хэмээн хэсэгтээ шvvмжлэл дагуулсан эл арга хэмжээ vнэндээ малчид л очих дэмжлэг билээ. Малын чихэнд чип зvvлгэх ч гэсэн малчны л тєлєє хийж буй ажил. Малын хулгай гаарч, малчдын амьжиргаанд сєргєєр нєлєєлж байгааг таслан зогсоох гэж л ийм арга хэмжээ авч буй. Тэгвэл єнєєдрийн хувьд дээрх хоёр асуудалд анхаарах шаардлагатайг одоо vvсээд буй нєхцєл, учирч буй бэрхшээл сануулж байна.


0 comments:
Post a Comment