Дэлхийн эдийн засгийн хямрал, алтны vнийн уналт манайд чамгvй нєлєєлж байна. Vvнийг овжноор ашиглаад авах сvйхээтэй нэгэн байхад хєлд нь чирэгдэж яваа нь ч бас бий.Алтны vнэ буусныг ашиглаад чихэндээ гялтайх ганц ээмэг авъя гэтэл дэлгvvрийн лангуун дээрх алт монетон эдлэлийн vнэ огт буугаагvй аж. Єнгєрсєн долоон сард Улсын их дэлгvvрийн нэгдvгээр давхраас 375 мянган тєгрєгийн vнэтэй ээмэг бєгж хараад ихэд шохоорхож авах гээд очтол vнэ нь яг л хэвээрээ. Нэгэнт ирснийх аятайхан ярьж байгаад хямд vнээр авчих боломж хайж худалдагчид нь "Алтны vнэ буучихсан байхад хямдардаггvй юм уу" гэж панаалдах аястай асуусан чинь. "Vнэтэй авсан юмаа тэглээ гээд хямд зарчихаж болохгvй биз дээ. Алтны vнэ буухаар дэлгvvрийн лангуун дээрх юм хамт хямдарчихна гэж байхгvй. Эхэлж авсан зvйлээ vнээр нь зарж, дараа нь хямд юм авбал харин хямдруулахаас биш" гэсэн юм.
Гэтэл алтны vнэ унаснаас хойш хэдэн cap ч болчихлоо. Хоёр жилийн ємнє алт зэсийн vнэ тэнгэрт хадлаа гэхэд дэлгvvрийнхэн тэр дор нь алт монетон эдлэлийнхээ vнийг нэмж байсан. Гэтэл хямдруулах болохоороо хойш суудаг бололтой. Борлуулалт нь харин сайнгvй байгаа гэсэн.
Цаг vеийн байдал дэлгvvрvvдэд нєлєєлдєггvй юм байж.
Банкны зээл зогссон юм чинь ганц зээл олгож байгаагаар нь ломбард руу ээмэг бєгжєє мултлаад гvйгсэд олширч байгаа болов уу гэтэл харин ч эсрэгээрээ юм болж ломбардны эзэд ч дампуурч эхэлжээ.
Тэдний зарим нь умгар єрєєнийхєє тvрээсийг ч сарын орлогоороо хийж чадахгvй болсон гэнэ. Учир нь, vйлчлvvлэгсдийн тоо талаас илvv хувиар буурсан ажээ. Ломбардны цєхрєлийг барах болсон цаад шалтгаан нь энэ биш нь лавтай. Юунаас болж ломбарднууд цєхрєнгєє барах болов. Баянзvрх дvvрэгт байрлах нэгэн ломбардны эзнээс тодруулахад: "Байдал маш хvнд байна. Ємнє нь нэг грамм алтыг 25000-аар vнэлдэг байж байгаад алтны vнэ унаснаас болж 18000-аар vнэлж авахаас єєр аргагvй болсон. Гэтэл vйлчлvvлэгчид ч ирэхгvй байна. Нэг хэсэг нь барьцаанд тавих юмгvй болж, байгаа нэг нь ломбардны vнэлгээг голоод ирэхгvй байгаа болов уу. Ер нь ажиглаж байхад эргэн тєлєх чадваргvй болсон юм шиг байна. Ємнє нь хvмvvс "За надад тєдийд тэгж мєнгє орж ирэхээр авчихна даа гээд юмаа тавьдаг байсан бол одоо тийм зvйл байхгvй болжээ. Ємнє нь єндєр vнэлээд авчихсан зvйл одоо тэр vнэндээ хvрэхгvй байна.
Чулуун шигтгээтэй том алтан ээмэг бєгжний хослолыг 200 мянгаар vнэлж авсан гэтэл одоо ченжvvд 160 мянгаас илvv vнээр авахгvй гээд. Ємнє авсан зvйлээсээ болж хvртэл алдагдалд орж байна шvv дээ" гэсэн юм.
Оюутан хєгшдийн амьжиргааг хєєрхєн залгуулаад байдаг ломбардууд иймэрхvv л байдалтай байна. Тэднээс хугацаа нь дуусаад борлуулах гэж байгаа барааг нь авдаг ченжvvд хэлсэн vнээр нь авах чадваргvй, хямд єгвєл авна гэх болж, харин алт монетон эдлэлийг авч байгаа ченжvvд дэлхийд ханш унасан шvv дээ тєд л хvрнэ гэх болжээ.
Жижиг барьцаалан зээлдvvлэх газрууд ингэж хvндхэн байдалтай байгаа бол машин барьцаалан зээл олгодог ломбардуудын хувьд тэгж vнэ ханш унаад байгаа зvйл байхгvй гэнэ. Хэдийгээр Да хvрээ зах дээр машины vнэ 14 хоногт дунджаар 100 ам.доллараар буурч байгаа ч ломбарднууд машиныг хямдхан vнэлж авдаг болохоор асуудал бага гарч байгаа бололтой.
Банкны зээл зогссон vед ломбардууд маань ч дампуураад эхэлчихлээ. Хэзээ хэвэндээ орох хямрал гээч юм бол доо.
Эх Сурвалж : Ардчилал


0 comments:
Post a Comment