Шатахууны vнэ зах зээлийн ханшийг тодорхойлсоор багагvй хугацаа єнгєрсєн. Идэж уудаг, ємсєж зvvдэг бvхнээ автомашин хєдєлгєдєг шатахуунаас хамааралтай болоход гайхах хvн цєєнгvй байсан ч ярихаас хэтрээгvй.Санхvvгийн хямралаас vvдэн дэлхийн зах зээл дээр тvvхий нефтийн ханш шалдаа буухад манайд дорвитой єєрчлєлт ч гарсангvй. Єргєн хэрэглээний бараа бvтээгдэхvvний vнэ хямдрахыг хvлээсэн хvмvvсийн горьдлого талаар болсон. Тухайн vед шатахуун импортлогч компаниуд 100 гаруй тєгрєгєєр ханшаа бууруулж, "ОХУ-аас ирж байгаа шатахуун vнэтэй байсан" гэсэн шалтгаар олны амыг таглаж дєнгєсєн.
Импортлогчид хоёр хоногийн ємнєєс дизель тvлш, шатахууны vнийг 200 тєгрєгєєр хямдруулсан нь бухимдал, стресс, сэтгэлзvйн хямралд єртсєн хvмvvсийн сонорт таатай мэдээ болж байна. "Ник, петровис", "Магнай трейд", "Жастойл", "Шунхлай" компаниудын шатахуун тvгээх станцад АИ80-1100, АИ92-1190, АИ95-1600, дт-1440 тєгрєгийн ханштай болжээ. "Жаст ойл" компанийн хувьд ирэх сарын хямд шатахуунаа хойд хєршєєс татаж эхэлсэн тул vнээ буулгасан гэж мэдэгдэж байна. Харин "Петровис"-ынхон єргєн хэрэглээний vнэд хамгийн ихээр нєлєєлсєн шатахуун хямдарсныг дагаж, ханшаа ийн бууруулжээ. Vнэ багатай шатахуун нийлvvлэгдэх учир тээврийн хєлс ч буурах учиртай.
Тээврийн зардал багасахаар импортын бvтээгдэхvvн ч vнээ зєєллєж таарна. Худалдаачид барааныхаа vнийг єсгєхдєє "Бензин vнэтэй болсон" гэдэг цэмцгэр тайлбараар хэнбэгуайг ч итгvvлж дєнгєдєг байсан. Энэ удаад тэд хямд шатахуун хойд хєршєєс нийлvvлэгдэхэд ємнє єсгєсєн vнээ єєрчилсєнгvй. Харин ч єєр ямар шалтаг, тайлбар хэлэхээ бэлтгэж суугаа гэлтэй. Єнєєх шударга єрсєлдєєн, эрэлт, нийлvvлэлтийн хууль ч тэдэнд vйлчилсэнгvй. Нэгэнт шатахуун хямдарсан тул барааны vнэ буурах нь тодорхой гэж эдийн засагчид vзэж байна. Шинэ жилээр сэтгэл хангалуун баярлахад хямд шатахууны ханшийн нєлєєлєл асар их. Шатахуун дагаж єсдєг барааны vнэ хэзээ буухыг хvлээх л vлдэж байна.
Эр сурвалж : Зууны Мэдээ


0 comments:
Post a Comment