Thursday, December 18, 2008

Монголын тамирчид олимпийн шүүгчдийг асар их мөнгөөр хахуульдсан гэдэг дуулианыг Кубын боксчид дэгдээж эхэллээ

Бээжингийн олимп аль хэдийнээ ард хоцорсон боловч манай тамирчидтай холбоотой гомдолууд шил шилээ даран гарсаар байгаа нь уур хүрмээр.






Азербейжаны бөх Мовулд манай Түвшинбаярыг допинг хэрэглэсэн хэмээн нэг хэсэг гомдол гаргаж Казак, Болгарууд дэвэргэн шуугиж байсан бол саяханаас Кубын нийслэл Гаваны төв хэвлэлүүдээр манай гурван ч боксчинд гурвуулаа нармийтлаа нүдүүлж ялагдсан Кубын боксчин болоод багш дасгалжуулагчид мөн л Монголчуудыг муулсан юм ярьж гомдол мэдүүлээд эхэлжээ. Тэдний яриагаар бол манай тамирчид Бээжингийн олимпийн боксын рингэн дээр Хятадын талын тусламжтай шүүгчдийг хахуульдсан оноогоор илүүрхэж, алт мөнгөн хүртсэн юм байх. Дасгалжуулагч нарынх нь ярьсанаас үзвэл Монголын тамирчид 30 мянган ам.доллар атгуулах хэлэлцээгээр хахуульдсан бөгөөд үүнд нь Хятадын шүүгчид зуучийн үүрэг гүйцэтгэсэн гэнэ.

Түүгээр ч тогтохгүй Монголын томоохон үйлдвэрийн захирал нүдний шилтэй эр уг хахуулийн ажиллагаанд идэвхтэй оролцоэ 400 мянган ам.долларын зарсаныг баримтаар нотолсон ч чадна гэж ам бардам хэлсэн нь сонирхолтой. Мөн манай Бадар-Ууганд ялагдсан Кубын тамирчин дэвжээн дээр ялагдал хүлээсэнийхээ дараа `МОНГОЛЧУУД ЯМАР БАЯН БОЛЧИХСОН ЮМ БЭ` хэмээн уйлж байсан нь ийм учиртай байж гэж Гаваны хэвлэлүүд өрөвдөн бичжээ. Адилхан соц лагерийн хүрээнд байсан атлаа Монголчууд өдгөө манай Кубаас илүү баян болсон нь юутай холбоотой вэ гэж уншигчидаасаа хүртэл асуусан байгаа юм. Ялагдаж үзээгүй Кубын боксчид олимпийн дэвжээн дээр Монголчуудад медалиа алдсаны дараа бухимдлаа дарж ядан матрын нулимс унагаж суугаа нь энэ буй за. Ер нь ингэхэд Монголчууд олимпоос алт мөнгөн медиль авч болдоггүй юм уу? гэж Азербейжан, Казакстан, Куба зэрэг орноос асуумаар ч юм шиг. Гэхдээ л энэ зунжингаа хар салхинд нүдүүлж хамаг навчин тамхины тариалангаа сүйтгүүлсэн, тэгээд ч коммунист дэглэмээсээ салж чадаагүй Кубын дэргэд манай Монголчууд илүү баян гэдэг нь бол ч харин үнэн шүү.


Эх сурвалж: Ноцтой мэдээ


0 comments:

Blog: http://soyomboo.blogspot.com
Холбоо барих by Soyomboblog@gmail.com

Visionary WordPress Theme by Justin Tadlock Powered by Blogger, state-of-the-art semantic personal publishing platform