Тєв аймагт Засгийн газрын бондын хєрєнгєєр баригдаж ашиглалтад орж буй 20 айлын орон сууцны нээлт ирэх ням гарагт болох гэж байна.Энэ нь Засгийн газрын "40000 орон сууц" хєтєлбєр орон нутагт хэрхэн хэрэгжиж, иргэд орон сууцны урт хугацаатай зээлд хамрагдаж чадаж байгаа эсэх, ямар хvндрэл бэрхшээл учирч байгаагийн нэг жишээ болох аж. Энэ сарын 21-ний Тєв аймгийн Зуунмод сумын 20 айлын орон сууцны нээлтийн арга хэмжээ эхлэх бєгєєд уг арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Н.Энхболд,УИХ, Засгийн газрын гишvvн, Шадар сайд М.Энхболд, Орон сууцны санхvvжилтийн корпорацийн гvйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан ЗТАЖЯ-ны Тєрийн нарийн бичгийн дарга Э.Бат-Эрдэнэ, Тєв аймгийн Засаг дарга Ц.Энхбат болон албаны бусад хvн оролцох аж. Энэ vеэр орон сууцанд орох иргэдэд тvлхvvр гардуулах, шинэ орон сууцтай танилцах, тус аймагт баригдаж буй 38 айлын орон сууц, аймгийн Цагдаагийн газрын 12 айлын орон сууцны барилгын явцтай танилцах зэрэг арга хэмжээ болох юм байна.
Эх Сурвалж: Өнөөдрийн Монгол


0 comments:
Post a Comment