Thursday, December 18, 2008

Манай компани долоо хоногт тэрбум тєгрєгийн алт vйлдвэрлэдэг

“Монгол газар” ХХК-ийн Ерєнхий захирал Ц.Мянганбаяртай ярилцлаа. “Анод” банкны санхvvгийн хямралд томоохон зээлдэгчид буруутай.







Тэд хугацаандаа зээлээ тєлєєгvйгээс гэж буруутгах хvн олон байна. Харин томоохон зээлдэгчдийн нэгд “Монгол газар” компани явна. Танайх хэдий хэмжээний зээлийн єртэй байгаа юм бэ?
-”Анод” банкийг байгуулсан цагаас л бид хамтран ажиллаж ирсэн. Миний хувьд саатуулаад байгаа захирлуудыг ченж байх vеэс л мэднэ. Сайн залуус. “Монгол газар” компани “Анод” банкинд 16,5 сая ам.долларын зээлийн vлдэгдэлтэй байгаа. Гэхдээ энэ зээлийн ес орчим саяыг Японы “Иточу” корпораци бизнесийн vйл ажиллагаандаа авч хэрэглэсэн. Батлан даалтын гэрээний дагуу манай компанийн хэрэглээгvй мєнгийг Иточу тєлєх нь ойлгомжтой. Vлдэж байгаа 7,5 саяыг тєлєх хугацаа ирэх оны есєн сард дуусгавар болно. Євлийн энэ хvйтэнд монгол улсад ганцхан манай баяжуулах vйлдвэр долоо хоногт тэрбум гаруй тєгрєгийн алт vйлдвэрлэн Монгол банкинд тушааж байгаа болохоор зээлийг хугацаа нь болохоор бид тєлєх болно. Энэ алт олборлох vйлдвэр нь монгол ажилчид бvтээн байгуулах чадвартайг харуулж байгаа юм.

-Зээлийг тєлєх хугацаа болоогvй учраас “Анод”-ыг дампуурахад танай компанийн оролцоо байгаагvй гэсэн vг vv?
-Тэгж ойлгож болно. Ерєнхийдєє эргэн тєлєх хугацаа нь болоогvй байна. Мэдээж, зээлийг хугацаанд нь тєлєх нь ойлгомжтой. Тэр хvмvvс тэнэг л биш юм бол их хэмжээний зээлийг барьцаагvй, эргэн тєлєх боломжгvй, баталгаагvй байгууллагад олгохгvй нь тодорхой. Бид зээл аваад тодорхой хэмжээгээр vйлдвэрлэл явуулаад сvvлийн зургаан жилийн байдлаар зєвхєн “Анод” банкинд 17 орчим тэрбум тєгрєгийн хvv тєлсєн байгаа. Мєн манайх янз бvрийн худалдааны болон аккертивын шимтгэлд 8,6 сая ам.доллар тєлсєн. Ийм баримттай vзvvлэлт байна. Зээл байдаг л эдийн засгийн харилцааны асуудал. Гэхдээ сvvлийн vед янз бvрийн хий хоосон цуурхал, иргэдийн vл итгэх байдал эдийн засгийн хэвийн vйл ажиллагаанд шууд нєлєєлсєн. Яагаад гэвэл хэсэг хvн тєгрєгийн ханш унах нь гэж болгоомжлоод бvх мєнгєє татаж ам.доллар болгосон. Энэ нь долларын эрэлт хэрэгцээг нэмэгдvvлж, инфляцыг хєєрєгдсєн байхгvй юу.

Нєгєє талаар Монголын эдийн засгийн бvтэц буруу байна гэдгийг энэ явдал харууллаа. Долларын ханш огцом єсєх, хэсэг хvн банкнаас мєнгєє татахад л аль нэг банк нь дампуурч, эдийн засаг нь хямардаг. Учир нь, зээлдэгч аж ахуйн нэгжийн 95 хувь нь гаднаас валют олж ирдэггvй. Vйлдвэрлэл, vйлчилгээ эрхэлдэг учраас долларын эрэлт хэрэгцээг vргэлж бий болгож байдаг. Тєгрєгийг vнэгvйдvvлэх инфляцыг хєєрєгдєхгvйн тулд зах зээл дээр интерфенц хийж долларыг их хэмжээгээр гаргаж худалдаж байгаа явдал бол манай эдийн засгийн хамгийн сєрєг дvр зураг юм. Гэтэл тєгрєг маань vндсэндээ тухайн улсын газар нутгийн баялаг болон дэлгvvрт байгаа бараагаар баталгаажсан байдаг. Бараа байхгvй бол тєгрєгийн худалдан авах чадвар алдагдах учраас тэр л дээ. Гэтэл лангуун дээр маш их хэмжээний бараа байсан ч тєгрєгийн ханш унаж байна гэдэг нєгєє л эдийн засгийн бvтэц буруу байгааг харуулж байгаа юм. Анод”-ын асуудал яг vvнтэй тєстэй. Тэгэхээр бид эдийн засгийн бvтэцдээ яаралтай єєрчлєлт хийж, банк санхvvгийн системийг тогтворжуулахгvй бол болохгvйг амьдрал харуулж єглєє.

-Танай компанийн хувьд “Анод”-той хэдий хугацаанд хамтарч ажиллаж байна вэ. Мєн бусад банктай ямар харилцаатай байдаг вэ?
-”Анод” банктай арваад жил хамтран ажиллаж байна. Бусадтай нь хэвийн хамтран ажиллаад явдаг. Манай компани долоо хоногт тэрбум тєгрєгийн алт vйлдвэрлэдэг. Тэгэхээр 6-7 сая ам.долларыг графикийн дагуу хугацаа нь болохоор тєлєєд л явна.

-”Монгол газар” компани гадаадын томоохон банкинд алтаа зарлаа гэсэн мэдээлэл гарах болсон. Манай Тєв банк найдваргvй болоод тэр vv?
-АНУ-ын томоохон банк дотроо эхний хоёрт бичигддэг “Голдмен Saks” манай компанитай 50 сая ам.долларын алт худалдан авах гэрээ хийгээд одоогийн байдлаар дєрвєн удаагийн ачилтаас гурвыг нь хийгээд байна. Єєрєєр хэлбэл, манайхыг судалж vзээд, 50 сая ам.доллар тєлж чадах юм байна гээд энэ мєнгийг урьдчилан тєлж, алтыг худалдаж авсан гэсэн vг л дээ. Нэг жилийн хугацаатай. Ирэх зургадугаар сард сvvлчийн ачилтаа хийнэ. Бидний хувьд анх удаа олон улсын зах зээл дээр алт худалдсан явдал энэ л дээ.

-Иргэдийн хадгаламжийг тєр хамгаалалтдаа авсан. Энэ хэр зєв зvйтэй алхам болсон гэж vзэж байна вэ. Зєвхєн гал унтраах арга гэсэн шvvмжлэл яваад байна л даа?
-Манай улс, аж ахуйн нэгж байгууллагууд сvvлийн хэдэн жилд ерєнхийдєє гал унтраах менежментээр явж ирсэн. Харин энэ удаад авсан арга хэмжээ бол ард иргэдийн тєрдєє итгэх итгэлийг тєрvvлж, банк санхvvгийн системийн тогтвортой байдлыг хангах хамгийн шийдвэртэй зєв алхам болсон. Энэ Засгийн газрын 100 хоногийн оновчтой шийдсэн зєв алхам гэж бодож байна.

-Сvvлийн vед танай компанийг Хєвсгєлийн Дархадын хотгорт хайгуул хийх нэрийдлээр газар нутгийг нь сэндийчин vvнд эгдvvцсэн нутгийнхны эсэргvvцэлтэй тулгараад байгаа тухай шуугих боллоо?
-Манай компани Хєвсгєлд хайгуулийн ажлыг хоёр чиглэлээр хийхээр болсон. Энэ нь алт, молибдений ордны хайгуулын чиглэлээр юм. Алтны хайгуулын чиглэлээр хийх ажлаа дєнгєж эхлээд байгаа ч янз бvрийн хvмvvсийн хэл ам, эсэргvvцэлтэй тулгараад байна. Бид Хєвсгєлийн иргэдтэй уулзаж ярилцсан. Аймгийн тєвєєс 300 гаруй км хол энэ газарт баргийн хvн очдоггvй зєвхєн цаатнууд амьдардаг. Ялангуяа Хєвсгєлийн малчдынх нь амьдрал маш хvнд. Vнэхээр хэцvv дvр зураг харагдсан шvv. Харин ч биднийг ирсэнд нутгийн цаатан ард баяртай байгаа. Тєв суурингийн хэл амтай улс дургvй байж болно.

Манай компани хаа ч очсон, алт олборлосон нутгийн иргэдийн ахуй амьжиргаанд тус болж хамтран ажиллана уу гэхээс сvйтгээд, зугтаад эсвэл алтыг аваад авдрыг нь хаяна гэдэг шиг зан хэзээ ч гаргаж байгаагvй. Vvнийг Архангай аймгийн Цэнхэр, Євєрхангайн Уянга, Ємнєговийн иргэд баталж єгнє. Хєвсгєлийн хувьд бид одоохондоо алтны хайгуул хийж эхлээ ч vгvй байна. Эцсийн эцэст Монголчууд хэзээ нэгэн цагт баялгаа олборлох л болно, байгалиа нєхєн сэргээх л болно. Би биш юмаа гэхэд хэн нэгэн Хятад, Солонгос, Канад ажиллах л байх. Тэд єєриймсєг сэтгэлээр хандана гэдэг эргэлзээтэй. Уянга суманд гэхэд л нутгийн иргэдийн эсэргvvцэлтэй тулгарч, vvнийг ойлгуулах гэж манай хvмvvс маш их ажилласан. Бид урьд нь тэгж vзээгvй. Сvvлд олборлосон газрынхаа байгалийг нєхєн сэргээгээд нутгийн ард иргэд, орон нутгийн захиргаанд хvлээлгэж єгєхєд тэд их гайхсан, бас баярласан.

-Нутгийн иргэдтэй газар нутаг, байгалиа гэсэн хєдєлгєєнvvд нэгдсэн гэсэн. Тэдэнтэй уулзав уу?
-Хамгийн гол нь янз бvрийн хєдєлгєєнийг зохицуулсан Иргэний эрх зvйн хуулиудыг гаргамаар байна. Дурын хєдєлгєєнийнхєн ирээд дарамталдаг, ийм байдал vнэхээр газар авлаа. Тэд ард тvмний л нэр барьдаг. Єєрсдєє байгалиа хамгаалдаггvй, хийсэн бvтээсэн зvйлгvй атлаа нутгийн нэр бариад, иргэдэд буруу суртал ухуулга хийдэг тийм л хvмvvс. Vнэхээр л тэд эх оронч юм бол Хєвсгєлд зуд болж байхад євс тэжээл аваачаад єг л дєє. Єнєєдєр малчдын амьдрал хvнд, хонины нэхий 500 тєгрєг, мах нь vнэ хvрэхээ больчихсон. Арван vхрийн ширээр нэг гутал авч ємсч чадахгvй байна шvv дээ. Ийм ядуу, зvдvv амьдралтай малчдад уул уурхайнхан бид л тусална. Тvvнээс биш хєдєлгєєнийнхєн тусалж, нэмэр болно гэдэг хол байна.

-Дархадын бєє нар хэдэн vеэр нь хараана гэж хэн ч сvрдмээр мэдэгдэл гаргасан байсан. Энэ заналхийлэлд эмзэглэв vv?
-Хуулийн дагуу л vйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Бид ч тийм л зарчим баримталдаг. Хэрвээ Хєвсгєлд ажиллах бололцоо гарвал мэдээж нутгийн иргэдийн аж амьдралыг дээшлvvлэх, ажлын байр бий болгох гээд тэдний ахуй амьдралд тус нэмэртэй олон зvйлийг хийхийг тєлєвлєж байна. Эхлээд хайгуул хийн хэдий хэмжээний нєєцтэй юм, олборлолт явуулах уу vгvй юу эсэх нь тодорхойгvй болохоор vйл ажиллагаа явуулна гэж хэлэхэд эрт байгааг нутгийн бєє нар ойлгох байлгvй дээ.

-Та дээр гаднын банкинд алтаа худалдсан гэлээ. Єєрийн Тєв банкны эрдэнэсийн санд тушааж болдоггvй юм уу. Эсвэл vл итгэх байдал, болгоомжлол бий болоод байна уу?
-1993 оноос хойш Монгол Улс 150 гаруй тн алт олборлосон боловч манай эрдэнэсийн санд маш бага 5-10 тн алт байна уу, vгvй юу гэж би боддог. Єнєєдєр бид олборлосон алтаа Тєв банкиндаа тушааж хариуцуулаад, цуглуулаад байсан бол 150 тн алтаар Монгол Улс єнєєдрийн ханшаар 3,5 тэрбум ам.долларын активтай байх байлаа. Энэ мєнгийг бид нийгэмд тулгамдаад байгаа дэд бvтэц, боловсрол, эмнэлгийн салбарын маш олон асуудлыг шийдэж болох байв. Vvнд манай эдийн засагчдын толгой ерєєсєє ажиллаагvй. Харамсмаар юм энэ байна. БНХАУ, ОХУ-ын хоёр Тєв банк нь алт олборлогч, хувь хvн гэж ялгаварлахгvйгээр алтыг татваргvй авдаг.

Энэ нь рубль, юанийн ханшид эерэгээр нєлєєлж байгаа. Нєгєєдvvл нь ч зєвхєн Тєв банкиндаа алтаа тушаадаг. Тєв банк нь алтан сертификат гаргаж єгдєг. Тэр хvн алтаа борлуулж, хадгалж, гадны аль ч банк баталгаагаар хvлээж авдаг ийм уян хатан бодлогыг УИХ шийдвэрлэж єгєх шаардлагатай байна. Уул уурхайн алтны vйлдвэрийн зардлын 50 хувийг тєгрєгєєр олгох боломжтой. Энэ нь цалин, тvлш, татвар болон бусад зардалд зарцуулагдана. “Бороо гоулд”, “Монгол газар” хоёр Тєв банкинд алтаа тушаан зєвхєн тєгрєг авдаг байвал дотооддоо валют болгох боломжтой. Монгол тєгрєг илvv найдвартай алтан баталгаатай болох энгийн ойлголт энэ юм. Ойрын таван жилд алтны vнэ унахгvй. Яагаад гэвэл макро дэлхийн эдийн засаг 4-5 жилийн дотор сайжирна уу гэхээс богино хугацаанд гэнэт сайжирч, хvмvvс мєнгєтэй болно гэдэгт би итгэхгvй байна. Мэдээж vе шаттайгаар явна. Тэр утгаараа Монгол Улс эрдэнэсийн сангаа арвижуулах тал дээр ихэд анхаарах хэрэгтэй.

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар уул уурхайн бизнес эрхлэгчдэд хvндээр тусч байх шиг. Танайд энэ мэдрэгдэж байна уу?
-Их хурлаас Монгол Улсын хамгийн бага стандарт зардал гэж юу байхыг хуульчилж єгвєл зvгээр юм. Vvнийг нийтээрээ ойлгодог. Єєрєєр хэлбэл эрчим хvч, тvлшний хамгийн бага зардал ямар байх ёстой юм. Ингэвэл цаашдаа бид орлогоо зєв тодорхойлж чадна. Орлого гэдэг татвартай холбоотой. Мэдээж бvх аж ахуйн нэгж иргэн бvр татвар тєлєх vvрэгтэй. Энэ бол гарцаагvй. Зардлыг тодорхойлсон цагт татварын бодлого хамгийн зєв гэж би боддог. Манайх 1500- гаад ажилтан маш олон машин техниктэй. Гэтэл гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гараад ирдэг. Энэ нь vйлдвэрлэлийг хєгжvvлэхгvй элгээр нь мєлхvvлэх гэсэн явуургvй байдалд оруулж байгаа юм.

-Танайх гэнэтийн ашгийн 68 хувийн татвараа тєлсєн vv?
-Манайх 68 хувийн татварт зєвхєн єнгєрсєн жилд гэхэд л 6,5 тэрбум тєгрєг тєлсєн. 68 хувийн татвар болон нєєц ашигласны тєлбєр нийлээд. Гэтэл бусад гаднын хєрєнгє оруулалттай алтны аж ахуйн нэгжvvд эсвэл хувиараа бизнес эрхлэгчид хэзээ ч алтны татвар тєлдєггvй. Татварын байгууллага болон УИХ мэдсэн мєртлєє мэдээгvй юм шиг явдаг нь гайхалтай. Тэгэхээр гаднын хєрєнгє оруулалтын хууль гэдэг Vндсэн хууль зєрчсєн хууль болсон юм уу гэж ойлгодог. Яагаад гэвэл монгол хvн хєрєнгє оруулахаар хєнгєлєлт байдаггvй. Гаднынх болохоор татварын болон янз бvрийн хєнгєлттэй. Монголчууддаа итгэдэггvйн хар гай энэ. Манай улс хєгжихгvй байгаагийн том шалтгаан энэ л дээ.

-Эдийн засгийн хямралтай энэ vед танай компани тєлєх боломж хэр байна вэ. Хvндрэл гарч байна уу?
-Гаралгvй яах вэ. Єнєєдєр дэлхийн зах зээл дээр нэг литр тvлш 650 тєгрєг байхад манай улсад нэг литр дизель тvлш 1300 тєгрєг байна шvv дээ. Сvvлийн vед бензин шатахууны vнэ Японы жижиглэнгийн худалдааны vнэтэй адилхан болсон. Японы эдийн засаг дэлхийн хоёрдахь эдийн засаг. Тийм єндєр цалин авдаг хvмvvсийн амьжиргааг манайхтай яаж жиших вэ.

-Гадны хєрєнгє оруулалттай уул уурхайн компаниуд давуу эрхтэй гэлээ. Тэднийг ийн давруулж байгаагийн учир юунд байна вэ. Vvнээс гарах гарц байна уу?
-Нэг хvн амьдрахын эрхэнд дєрвєн адуу хулгайлахад шоронд хийгээд ємч идсэн хэргээр бєєн юм болно. Гэтэл гаднын уул уурхайн компани 60 тн алтыг аваад гарахад зvгээр л хараад л сууж байна шvv дээ. Vvнд ямар ч бодлого байхгvй мєртлєє ядуу амьдарч байгаагаа гайхдаг манайх шиг улс байдаггvй л байхгvй юу. Тэгээд ч тєр, засгаас 2009 оныг экспортын vйлдвэрлэлийг дэмжих жил болгоосой гэж хvсч байна. Эдийн засаг ч давхар шаардаж байна. Энгийнээр хэлэхэд нийт арилжааны банкуудын зээлдэгч, харилцагч 100 аж ахуйн нэгжийн 96 нь гаднаас валют олж ирдэггvй учраас vргэлж бид инфляцын хараан дор байна.

Мэдээж тєгрєгийг vнэгvйдvvлэхгvйн тулд бvх юмны vнэ єснє. Ийм vе байсан. Тухайлбал, Польшид урьд нь машин авдаг байсан мєнгєєр жинсэн ємд авч чадахгvй тийм байдалд орж байсан. Энэ бол улс орны эдийн засгийн буруу тогтолцоог харуулж байна. Ийм тохиолдолд ямар ч банк ашигтай ажиллана гэдэгт би эргэлздэг. Єнгєрсєн дєрвєн жилд дэлхийн зах зээлд уул уурхайн бvтээгдэхvvн єндєр vнэтэй байсан vед бид Оюутолгой тєслийн Айвенхоу Майнз, Рио Ринтогийн 34 хувиа болъё л доо. Зєвхєн vйлдвэрлэсэн бvтээгдэхvvний 30 хувийг бvтээгдэхvvн хуваах замаар авчих байсан юм. Хєрєнгє оруулагч нарт ийм л шаардлага тавиад гэрээ хийсэн байсан бол єнєєдєр ингэж суухгvй. Уул уурхайн vйлдвэрлэлээр яаж ч байсан 50-иас илvv хувийн ашиг гаргаж чадахгvй.

Гэтэл энэ ашгийн 30 хувийг Монгол Улс ямар ч зардал гаргахгvйгээр авчихаар Айвенхоу Майнз 20 хувьтай л vлдэнэ. Бvтээгдэхvvн хуваах гэрээ хийгээд хэнбугай нь болов vйлдвэрээ оруулж ирж, єєрсдийн менежментээ хийнэ биз. 30 хувь гэдэг бол єнєєдрийн 6 ширхэг Эрдэнэтийн орлоготой тэнцэх орлого монгол улсад жил бvр орж ирнэ гэсэн vг л дээ. Хэрэв 34-51 хувийг монгол улс эзэмших тохиолдолд хєрєнгє оруулалтын эргэн нєхєн тєлєлтєнд 6-8 жил бид юу ч vгvй хvлээх болно. Тоног тєхєєрємжийг нь татваргvйгээр оруулж ирье хамаагvй. Яагаад ийм энгийн юмыг ойлгодоггvй, хэлэлцдэггvй юм бол. Ийм боломжийг бид алдсан юм. Мєн л том сургамж. Бизнесийн хvний нvдээр харахад л ийм байна. Монгол Улсын хувьд экспортын дєрєв, дєрвєн жилийн шаталсан цэгцтэй бодлого хэрэгтэй байна.

Жишээлбэл, Солонгос Хюньдей автомашин хийж сургахад тєрєєс нь 21 жил дэмжсэн байдаг юм. Тэгж байж дэлхийд єрсєлдєх чадвартай автомашины vйлдвэрлэгч болж чадсан байх жишээтэй. Мєн дэлхийд биотехнологийн vйлдвэрлэлийг хєгжvvлэх, уул уурхай, экспортоо дэмжихийн тулд Хятадад єєрийн гэсэн худалдааны байшин барих хэрэгтэй байна. Монголчууд vйлдвэрлэсэн бvтээгдэхvvн, эсвэл Хятадаас бараа таваар авахдаа vvгээр дамжуулж авдаг ийм систем руу яаралтай орох хэрэгтэй. Єнєєдєр захын ганзагачин, компанийн захирал дураараа Хятадад мєнгєє єгдєг. Хэрвээ ийм байшинтай, байртай болчихвол Хятадын бvх vйлдвэрлэлийн мэдээллийг єгдєг, дотоодын vнээр хэлцэл хийдэг, хууль эрх зvйн vvднээс баталгаажуулж єгдєг болно. Тиймээс энэ нь бvхий л салбарын vйлдвэрлэл эрхлэгчид болон наймаачдад хэрэгтэй.

-Илэн далангvй ярилцсанд баярлалаа.

Эх Сурвалж: Yндэсний шуудан сонин'

Blog: http://soyomboo.blogspot.com
Холбоо барих by Soyomboblog@gmail.com

Visionary WordPress Theme by Justin Tadlock Powered by Blogger, state-of-the-art semantic personal publishing platform